Баруун-Урт сумын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулганд 50 иргэн оролцлоо. Тус чуулганд Улаанбаатар хотын Түгээмэл хөгжил төвийн нийгмийн ажилтан Н.Тамирхүү, Б.Ням-Очир, сургагч багш Н.Тэмүүлэн нар хүрэлцэн ирж дараах сургалтыг хийлээ. -Хөгжлийн бэрхшээлтэй ба тэгш байдлын тухай ойлголт, -Эрхэм зэрэг нандин чанар, -Хувийн туслах үйлчилгээ гэж юу вэ, -Хувийн туслах үйлчилгээний эрх үүрэг зэрэг сургалтуудыг орлоо.
Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.Хосбаяр, Баруун-Урт сумын Засаг дарга Ж.Жавхаатөгс, Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга А.Адьяасүрэн, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн С.Балжинням нар хүний бие даан амьдрах болон тэднийг нийгмийн амьдралд тэгш оролцуулахын тулд хувийн туслах үйлчилгээг хэрэгжүүлэх асуудлаар Паннел хэлэлцүүлгийг хийж иргэдийн асуултад хариуллаа.