Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 3 дугаар багийн нутаг дэвсгэрт зөөврийн усан сан байгуулах ажил 43,0 сая төгрөг батлагдаж тус ажлыг tender.gov.mn сайтаар зарлан зохион байгуулж тендерт “Хайлааст гарам ХХК” 42,874.2 мянган төгрөгийн үнийн саналаар шалгарч тус ажлыг 100% хийж гүйцэтгэсэн байна. Сумын засаг даргын А/171 тоот захирамжийн дагуу орлогч дарга Э.Хүрэлчулуунаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж ажлын тоо, хэмжээ техникийн тодорхойлолтын дагуу гүйцэтгэсэн эсэх талаар хянан шалгаж хүлээн авах явцад гарсан асуудлуудыг гүйцэтгэгч байгууллагад танилцуулж зөвлөмж, чиглэлийг хугацаатай өгч ажилласан байна. Тус төсөл арга хэмжээ хэрэгжсэнээр 4,1*3,6 талбай бүхий хэмжээтэй усан сан бий болж иргэдийн ойроос усаа зөөх боломжийг бүрдүүлж усан сангийн хүртээмжийг нэмэгдүүлсэн байна.