Баруун-Урт сумын ЗДТГазар ISO 9001:2015 стандартын шаардлагыг хангаж гэрчилгээ авлаа.
Баруун-Урт сумын ЗДТГазар нь чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартын баталгаажуулалтын аудитад хамрагдаж, тайлангаа хэлэлцүүлэн амжилттай хамгаалан гэрчилгээгээ гардан авлаа. .
Олон улсын чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилтыг 2021 онд дэвшүүлэн ОШМИ группын MCSC компанитай цахим нэвтрүүлэлтийн гэрээ байгуулан, цахим, танхим хосолсон хэлбэрээр хичээлийг судалж, Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг байгууллагынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлж эхэлсэн. Тус тамгын газар нь үйл ажиллагаандаа СВОТ шинжилгээ хийж, сонирхогч талын хэрэгцээ шаардлагыг тодорхойлон, иргэдийн сэтгэл ханамжийг сайжруулах зорилгоор чанарын бодлого боловсруулан баталж, үйл ажиллагаандаа мөрдөгдөх 94 процессийн зураглал, 12 журам, 5 заавар боловсруулан хэрэгжилтэд эрсдлийн үнэлгээ хийн үйл ажиллагаагаа тогтмол сайжруулан ажиллаж байна.
ISO 9001:2015 стандартын шаардлагын дагуу анхдагч баталгаажуулалтын аудитыг “MonCertf” ХХК-ийн Тэргүүлэх аудиторууд хийж гүйцэтгэсэн бол Олон улсын менежментийн тогтолцооны баталгаажуулалтын байгууллага “MonCertf” ХХК-ий баталгаажуулалтын зөвлөлөөр баталгаажуулалтын аудитын тайлангаа хэлэлцүүлж, амжилттай хамгаалан гэрчилгээгээ гардан авлаа