Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас 12 байгууллагад 97,9 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангаас 3 байгууллагад 37,0 сая төгрөгийн санхүүжилт олголоо.
Боловсролын байгууллагын сургалтын орчин, үйлчилгээний чанар, салбарын удирдлага, багшийн ажлын ачааллыг багасгах, хүүхэд хүмүүжлийн таатай орчин бүрдүүлэх ажлын хүрээнд сумын Засаг даргын тамгын газраас харьяа төсөвт байгууллага сургууль, цэцэрлэгээс сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг хэвийн явуулахад нэн шаардлагатай хөрөнгө оруулалтын ажлын саналыг авч эрэмбэлэн 2022 оны 135 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийлээ.