Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор байгуулагдсан Баруун-Урт сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо анхдугаар хуралдаанаа хийж хорооны бүтэц зохион байгуулалтаа баталж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.Тус хороо нь Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооноос баталсан “Сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрэм”-ийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.
Хорооны даргаар аймгийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Сэргэлэнбаатар нийт гишүүдийн олонхийн саналаар сонгогдлоо.
Хороо нь хөдөлмөрийн эрхийн аливаа маргааныг урьдчилан шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлах арга хэмжээ авахаас гадна хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх үүрэгтэй юм.
Хөдөлмөрлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзсэн иргэд тус хороонд хандан хөдөлмөрийн эрхийн маргаанаа шийдвэрлүүлэх юм.