Баруун-Урт сумын ИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 09:00 цагт Аймгийн Засаг Даргын Тамгын газрын хурлын танхимд хуралдаж, сумын 2022 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжин баталлаа.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд:
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын хог хаягдлын менежментийг сайжруулах 2022-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай
- Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хороо, хяналтын зөвлөлд өөрчлөлт оруулах тухай
- Сумын 2022 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай