Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сарангэрэл, орлогч дарга Э.Хүрэлчулуун, сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Г.Батболд, ИТХ-ын мэргэжилтэн Х.Амарзаяа, 2 дугаар багийн Засаг дарга Н.Шинэбаяр, 7 дугаар багийн Засаг дарга Э.Наранчимэг, 6 дугаар багийн Засаг дарга О.Нямцэцэг, 9 дүгээр багийн Засаг дарга Г.Ган-Оюу, санхүү албаны хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн И.Мөнхтуяа нар 2022 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн төсөл арга хэмжээнд дотоод хяналт хийх, мэдээ мэдээллийг иргэдэд ил тод хүргэх зорилгоор орон нутгийн BBS телевизтэй хамтран ажиллалаа. Үүнд: Саруул хотхоны гадна талбайн тохижилт, / 2 дугаар баг / Худалдааны гудамжны тохижилт, / 7 дугаар баг/ Зөөврийн усан сан байгуулах ажил / 3 дугаар баг / Жаргалан хотхон гадна талбайн тохижилт / 7дугаар баг/ Нийтийн эзэмшлийн талбайн тохижилт / 6 дугаар баг / Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт / 6 дугаар баг/ Ногоон тэжээл тарих сургалтын талбай байгуулах ажил / 8 дугаар баг/ Агро парк өргөжүүлэх ажил Гүн өрмийн худаг гаргах ажил Тусгай зориулалтын ариутгалын авто машин нийлүүлэх зэрэг ажлуудтай танилцаж холбогдох үүрэг чиглэлийг өгч ажиллалаа. Гэрээ байгуулж хийж гүйцэтгэсэн ажлын талаар, орлогч дарга Э.Хүрэлчулуун, Захирагчийн албаны газрын харилцаа, барилга хот байгуулалт, дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн З.Мөнхбаяр нар ажлын хэсэгт танилцууллаа.