Малын тоо толгойн албан татварын санхүүжилтээр “Малчдын зөвлөгөөн 2022” арга хэмжээг зохион байгуулагдлаа. Сүхбаатар аймгийн засаг дарга М.Идэрбат, Баруун-Уртын сумын засаг дарга Ж.Жавхаатөгс, Баруун -Урт сумын ИТХ-ын дарга Т.Ихбаяр, Баруун-Урт сумын засаг даргын орлогч Э.Хүрэлчулуун, ХХААГ-ын дарга Т.Ган-Очир нар хүрэлцэн ирсэн ба үйл ажиллагааг сумын ИТХ-н дарга Т.Ихбаяр нээж үг хэлэхдээ: Сумынхаа 1000 гаруй малчдын төлөөлөл, Аймаг сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид та бүхэндээ талархал илэрхийлж, Улсын хэмжээнд 330 сумаас адуун сүргээрээ 2-р байранд, улсын хэмжээнд багийн дүнгээр жагсаахад Баруун-Урт сумын 8-р баг 1570 багаас Тэргүүн байранд орсон талаар тус тус онцолсон юм.
Зөвлөгөөнд оролцсон малчид мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, худаг ус, малын бэлчээрийн хомсдол, үлийн цагаан оготно, харьяа бус холын аймгийн малчид нутаглах, малын тарилга туулга, малын түүхий эдийн үнэгүйдэл, оторлох цагийн бэлчээрийн маргаан гээд малчид олон олон асуудлаа малчид дэвшүүллээ.
Малчид эрүүл мэндийн үйлчилгээ авахад нэн чирэгдэлтэй талаар учирлаж байлаа.