Баруун-Урт сумын 2022 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлага 05 дүгээр сарын 02, 03 -ны өдрүүдэд явагдана. Иймд Цэргийн албаны тухай хуульд заасны дагуу цэргийн алба хаах насанд хүрсэн, 18-25 насны залуус харьяа багийн ажлын албанаас зарлан дуудах хуудсаа авч, 05 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд цэрэг татлагын байр Аймгийн биеийн тамир спортын газрын зааланд өөрийн биеэр хүрэлцэн ирнэ үү? Жич: 2016 онд батлагдсан Цэргийн албаны тухай хуулиар оюутныг цэргийн албанаас түр чөлөөлөх заалтыг хассан учраас зарлан дуудах мэдэгдлийн дагуу өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Ирээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.17. дах заалтаар захиргааны хариуцлага тооцохыг анхаарна уу!
Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газар, Цэрэг татлагын товчоо












Өнөөдөр зочилсон : 331
Өчигдөр зочилсон : 467
Энэ сард : 1258
Энэ жил : 37510
Яг одоо : 4