Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дугаар тогтоол, гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам 340 дугаар тогтоол “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам” хэрэгжүүлж жил бүрийн 3 дугаар сарын 4 дүгээр долоо хоногийн пүрэв гараг буюу 3-р сарын 24-ны 16:00 цагт зарлан мэдээллийн дохиогоор ажиллаа.Тус бэлэн байдлын үзлэгт Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулж буй тусгай зориулалтын мэргэжлийн анги албад , сумын ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн 66 хүний бие бүрэлдэхүүн, 4 сургууль, 11 цэцэрлэг, 40 гаруй төрийн болон ААНБайгууллага нийт 55 байгууллагын 3820 иргэн тус арга хэмжээнд оролцсон байна. Бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, газар хөдлөлтийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг сурталчилан таниуллаа.