Баруун-Урт сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг Асгат сумын нутаг Их уул, Бөөрийн төв, Энх овоот, Буурал, Талын овоо, Халзан сумын нутаг Шаргын уул, Зүүн ар булаг, Өндөр цагаан, Уулбаян сумын нутаг Чандмань, Холбоо, Хөтөл зэрэг нутагт оторлож буй 8-р багийн 27 хот айлын 40 малчин өрхтэй уулзаж хаваржилтын бэлтгэл байдалтай танилцан, санал хүсэлтийг сонсохын зэрэгцээ 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, ирэх онд ХАА-н салбарт хийгдэхээр төлөвлөгдөж буй ажлыг танилцуулсан юм .
Мөн Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 8-р багийн ажлын албатай хамтран малчдад эрх зүйн боловсрол олгож бэлчээр хамгаалах, өвөлжөө хаваржаагаа цэвэрлэх, гал түймрээс урьдчилан сэргийлэх, малын хулгайтай тэмцэх, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг заавар зөвлөмж өгч ажилласан.
Цаг үеийн байдал сайн, малын тарга хүч буураагүй цаг сайхан байна хэмээн малчдын сэтгэгдэл өндөр байна.