Баруун-Урт сум нь харъяа Ерөнхий боловсролын 4 сургууль, 11 цэцэрлэг, Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГазар, Уртын гэгээ ОНӨААТҮГазар, Баруун -Урт цэцэрлэгжүүлэлт ойн анги, 3 өрхийн эрүүл мэндийн төвтэй.
Сумын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж, 2022 онд тус суманд хийгдэх ажил болон хамтран ажиллах ажлын талаар санал солилцож, гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа.
Зөвлөгөөнд оролцогчдод хандан Сумын Засаг дарга Ж.Жавхаатөгс байгууллага бүр гадна өнгө үзэмжээ сайжруулж, хоггүй цэвэр, ногоон байгууламж бүхий орчинг бүрдүүлж Сүхбаатар аймгийн 80 жилийн ойгоо угтахыг уриалсан.
Мөн урилгаар Улаанбаатар хотоос “Илтгэх индрийн ирээдүй” төвийн багш Д.Хүрэлбаатар оролцож “Манлайлах ур чадвар” сэдвээр сургалт хийж
идэвхжүүлэлт хийлээ.