Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар хууль тогтоомж, төрийн бодлого шийдвэрийн хэрэгжилт, ил тод байдал, нийгэм эдийн засгийн үзүүлэлт зэрэг олон шалгуур үзүүлэлтээр 13 сумынхаа жилийн ажлыг дүгнэдэг.
Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газар харъяа төсөвт байгууллагууд, иргэдтэйгээ хамтран ажилласны үр дүнд 2021 оны ажлаараа аймагтаа тэргүүллээ.
Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын амаргүй цаг үед иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө цуцалтгүй ажилласан Өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон, цахим, танхим хосолсон сургалтыг амжилттай хэрэгжүүлж боловсролын салбарын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа Ерөнхий боловсролын дөрвөн сургууль, сургуулийн өмнөх боловсролын арван нэгэн цэцэрлэг, иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлж буй “Сүхбаатар тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Уртын гэгээ” ОНӨААТҮГазар, аж ахуй нэгжүүд болон нийт иргэд, та бүхэндээ “АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ СУМ”-аар 2 жил дарааллан шалгарч, амжилтаа бататгасанд баяр хүргэж, талархал илэрхийлье.