Баруун-Урт сумын тамгын газрын албан хаагчид 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөөгөө боловсруулан, батлууллаа.
Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд 2022 оны үйл ажиллагааг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, албан тушаалын тодорхойлолтод нийцүүлэн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, холбогдох хууль, тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг ханган, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах, төрийн үйлчилгээний ил тод байдлыг нэмэгдүүлэх зэрэг олон зорилтыг дэвшүүлсэн байна.
Тус сумын тамгын газар нь энэ онд ISO 9001:2015 Чанарын удирдлагын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэх бөгөөд албан хаагч бүрийн оролцоог чухалчлан гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгаснаараа онцлог юм