Мал тооллогыг жил бүрийн 12 дугаар сарын 7-17-ны өдөр явуулж, өмчийн бүх хэвшлийн мал, тэжээвэр амьтдыг тооллогод бүрэн хамруулан, улсын хэмжээгээр нэгэн зэрэг газар дээр нь биечлэн тоолж байх”-аар тогтоосон билээ. Мал тооллого бэлтгэл ажлын хүрээнд сумдын тооллогын комисс болон ажлын хэсгийн гишүүдэд аймгийн Статистикийн хэлтсээс сургалтыг хийж, бэлтгэл ажилтай танилцаж, заавар зөвөлгөөг өглөө
Аймгийн Статистикийн хэлтсээс багийн Засаг дарга нарт зөвлөмж, чиглэл өгсөн агуулгатай албан тоот, тооллогын ажлын график төлөвлөгөө, тооллогод зориулсан сургалтын хөтөлбөр, тооллогын дүн хүлээн авах хуваарь зэргийг гарган хүргүүлж, аймгийн төвд сумын төрийн санч, статистикч, хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүдийг хамруулсан сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Статистикийн хэлтсийн дарга Т.Эрдэнэбат “Хүн ам өрхийн мэдээллийн сан, мал тооллогын сан, тэдгээрийн хэрэглээ, уялдаа холбоо, цаашдын зорилт”-ын талаарх мэдээлэл өгсөн юм.