Баруун-Урт сум

Facebook Twitter Youtube
logo23
Menu
  • НҮҮР
  • БАРУУН-УРТ СУМЫН ТУХАЙ
    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Үйл ажиллагааны стратеги зорилго, тэргүүлэх чиглэл
    • Тэргүүлэх чиглэл
    • Бүтэц зохион байгуулалт
  • УДИРДЛАГА
    • Засаг дарга
    • Тамгын газрын дарга
  • МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
    • Цаг үеийн мэдээ
  • ХАРЬЯА ГАЗРУУД
    • Баг
      • Нэгдүгээр баг
      • Хоёрдугаар баг
      • Гуравдугаар баг
      • Дөрөвдүгээр баг
      • Тавдугаар баг
      • Зургаадугаар баг
      • Долоодугаар баг
      • Наймдугаар баг
      • Есдүгээр баг
    • Ерөнхий боловсролын сургууль
      • ЕБ-ын нэгдүгээр сургууль
      • ЕБ-ын хоёрдугаар сургууль
      • ЕБ-ын гуравдугаар сургууль
      • ЕБ-ын дөрөвдүгээр сургууль
    • Сургуулийн өмнөх боловсролын байгууллага
      • Нэгдүгээр цэцэрлэг
      • Хоёрдугаар цэцэрлэг
      • Гуравдугаар цэцэрлэг
      • Дөрөвдүгээр цэцэрлэг
      • Тавдугаар цэцэрлэг
      • Зургаадугаар цэцэрлэг
      • Долоодугаар цэцэрлэг
      • Наймдугаар цэцэрлэг
      • Есдүгээр цэцэрлэг
      • 10 дугаар цэцэрлэг
      • 11 дүгээр цэцэрлэг
    • Өрхийн эрүүл мэндийн төв
    • Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар
  • ИЛ ТОД БАЙДАЛ
    • Шилэн данс
    • Хяналт шинжилгээ үнэлгээ
      • Дотоод хяналт
      • Төсөвт байгууллагын хяналт
    • Төсөв санхүү
      • Төсвийн төсөл
      • Батлагдсан төсөв
      • Төсвийн гүйцэтгэл
      • Аудитын дүгнэлт
    • Худалдан авах ажиллагаа
      • Тендерийн урилга
      • Тендер шалгаруулалтын үр дүн
      • Орон нутгийн хөгжлийн сан
      • Төлөвлөгөө 22
    • Хүний нөөц
      • Сонгон шалгаруулалт
      • Албан тушаалын тодорхойлолт
      • Сонгон шалгаруулалт 2
      • Сул орон тоо
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
  • ЁС ЗҮЙН ХОРОО
    • ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ ТАНИЛЦУУЛГА
    • МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРОО
  • ISO 9001:2015
    • Чанарын бодлого
  • ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Home Мэдээлэл Хурлын мэдээ

МОНГОЛ УЛСЫН ЦОЛ ХҮРТЭЭХ, ОДОН, МЕДАЛИАР ШАГНАХ ЖУРАМ

by admin

Монгол Улсын Ерөнхийлөгчийн

1999 оны 71 дүгээр

зарлигийн хавсралт

МОНГОЛ УЛСЫН ЦОЛ ХҮРТЭЭХ, ОДОН, МЕДАЛИАР ШАГНАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнуулахаар нэр дэвшүүлэх, уламжлах, өргөн мэдүүлэх, түүнийг хүлээн авч судлах, шийдвэрлэх, шагналыг гардуулах, цолны тэмдэг, одон, медаль, тэдгээрийн үнэмлэхийг нөхөн болон сольж олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2.Монгол Улсын төрийн шагнал, цэргийн болон дипломат цол, “Алдарт эх” I, II одон, ойн медальд нэр дэвшүүлэх, өргөн мэдүүлэх нь энэхүү журамд үл хамаарна.

Хоёр. Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнахад нэр дэвшүүлэх, уламжлах, өргөн мэдүүлэх

  1. Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнахад төрийн ба төрийн бус бүх байгууллагын болон улс төрийн нам, аж ахуйн нэгжийн анхан, дунд, дээд шатны удирдлага, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар нэр дэвшүүлэхээр санал гаргаж болно.
    4. Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнуулахаар анхан шатанд дараахь хурлуудаар хэлэлцэж нэр дэвшүүлнэ.
    а/ материаллаг үйлдвэрлэл, үйлчилгээ, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, соёл, урлаг, шашин, хэвлэл мэдээллийн болон бусад салбаруудад ажиллагсад, орон нутгийн бүх шатны төр, захиргааны байгууллагын ажилтныг ажлын газрынх нь хамт олны /томоохон үйлдвэр, аж ахуйн газрын хувьд цех, тасгийн ажилчдын/ хурлаар;
    б/ бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга, засаг даргыг тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар;
    в/ Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам, төрийн бус байгууллагын ажилтнуудыг холбогдох шатны /сум, дүүрэг, аймаг, нийслэлийн г.м/ хамтын удирдлагын байгууллага /тэргүүлэгчид, зөвлөл гэх мэт/-ын хурлаар;
    г/ энэ зүйлийн а, б, в-д зааснаас бусад иргэдийг баг, хорооны иргэдийн нийтийн хурлаар.
    5. Хурлын ирц шагналд нэр дэвшигчийн харьяалагдаж буй нэгжийн хамт олны 70-аас доошгүй хувь байх шаардлагатай бөгөөд хуралд оролцогсдын 80-аас дээш хувь нь шагналд нэр дэвшүүлэхээр зөвшөөрвөл тодорхойлолт гаргаж байгууллагын захиргаанд уламжилна. Байгууллагын захиргаа хамтын удирдлагын хурлаараа хэлэлцэж шийдвэрлэн тодорхойлолт гаргана.
    6.Тодорхойлолтод шагналд нэр дэвшигч эрхэлсэн ажилдаа ямар содон санаачилга, бүтээл гаргасан, түүнийг хэрэгжүүлснээр улс, нийгэмд ямар ашиг тус өгснийг баримтаар дурдан тусгаж, эл амжилтанд тохирох цол, одон, медалийн нэр заасан саналаа бичиж, байгууллагын дарга гарын үсэг зурж, тамга дарна.
    7. Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнуулахаар нэр дэвшигчийн анкет, тодорхойлолтыг хурлын албан тэмдэглэл, шийдвэрийн хамт сум, дүүргийн Засаг даргад уламжилна.
    8. Сум, дүүргийн Засаг дарга саналаа тухайн шатны ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн, зөвшөөрөгдсөн хүний материалыг аймаг, нийслэлийн Засаг даргад уламжилна.
    9. Аймаг, нийслэлийн Засаг дарга бичиг баримтын бүрдэлт, шагнуулах үндэслэл, тодорхойлолтыг хянан үзэж, шагналд уламжлах эсэхийг нарийвчлан шүүж, холбогдох яам, харьяа дээд газар, төрийн бус байгууллага, улс төрийн нам, мэргэжлийн эвсэл, холбоодын орон нутгийн ба төв байгууллагын хамтын удирдлагын дүгнэлт, саналыг бичгээр авч хавсарган саналаа аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ.
    10. Аймаг, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан албан тэмдэглэл хөтөлж, зөвшөөрөгдсөн нэр дэвшигчийн асуудлаар тогтоол гаргаж, холбогдох материалын хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх шийдвэр гаргана.
    Өргөн мэдүүлэх бичигт аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга гарын үсэг зурж, тамга дарна.
    11. Дараах албан тушаалд ажиллаж байгаа хүмүүс болон иргэдийг дор дурдсан албан тушаалтан Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

а/ Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хурлаас томилогддог бусад албан тушаалтныг Монгол Улсын Их Хурлын дарга; Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга;
б/ Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнуудыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга;
в/ Монгол Улсын Засгийн газраас томилдог албан тушаалтнуудыг Ерөнхий сайд, яам, тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг; Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ажилтнуудыг Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаХэрэг эрхлэх газрын ажилтнуудыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
г/ Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг Үндсэн хуулийн цэцийн дарга;
д/ Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг төрийн төв байгууллагад ажиллагсдыг холбогдох байгууллагын дарга;
е/ Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгчийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга;
ж/ Улсын Ерөнхий прокурорын орлогч, бүх шатны прокурор, гүйцэтгэх болон техникийн ажилтнуудыг Монгол Улсын Ерөнхий прокурор;
з/ цэргийн албан хаагчдын Батлан хамгаалахын сайд;
и/ Улсын аюулгүй байдлыг хангах газарт ажиллагсдыг тус газрын дарга;
к/ цагдаагийн албан хаагчдыг Хууль зүйн сайд;
л/ тэтгэвэрт гараад аль нэг байгууллагад ажиллахгүй байгаа ахмадуудыг аймаг, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга;
м/ дипломат ажилтан, гадаадын иргэдийг Гадаад харилцааны сайд.
12.Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнуулахаар аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхдээ дараахь бичиг баримтыг бүрдүүлсэн байна:
а/ нэр дэвшигчийн анкет /нэгдүгээр хавсралтаар/;
б/ тодорхойлолт;
в/ цол хүртээх, одон, медалиар шагнуулахаар анхан шатанд хурлаар хэлэлцсэн тухай албан тэмдэглэл;
г/ сум, дүүргийн Засаг даргын санал, ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын албан тэмдэглэл, тогтоол;
д/ холбогдох дээд байгууллагын дүгнэлт, санал;
е/ аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэн албан тэмдэглэл, гаргасан тогтоол, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн даргын гарын үсэг бүхий өргөн мэдүүлэг бичиг.

13.Монгол Улсын Их Хурлын даргаас өргөн мэдүүлсэн албан тушаалтанд бүрдүүлэх баримт бичиг нь Улсын Их Хурлын даргын тодорхойлолт, өргөн мэдүүлсэн бичиг, анкет; Тамгын газрын ажилтнуудын хувьд хамт олны хурлын албан тэмдэглэл, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын тодорхойлолт, өргөн мэдүүлсэн бичиг, анкет;
14.Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын өргөн мэдүүлсэн албан тушаалтны тухайд Тамгын газрын даргын тодорхойлолт, өргөн мэдүүлсэн бичиг, анкет; Тамгын газарт ажиллагсдын хувьд тодорхойлолт, өргөн мэдүүлсэн бичиг, анкет, хамт олны хурлын албан тэмдэглэл.
15.Монгол Улсын Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн хүмүүсийн тухайд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн албан тэмдэглэл, тодорхойлолт, өргөн мэдүүлсэн бичиг, анкет; Хэрэг эрхлэх газрын ажилтнуудын хувьд хамт олны хурлын албан тэмдэглэл, тодорхойлолт, өргөн мэдүүлсэн бичиг анкет; гадаадын иргэдийн тухайд Гадаад харилцааны сайдын тодорхойлолт, өргөн мэдүүлсэн бичиг, анкет; дипломат ажилтны хувьд хамт олны болон сайдын зөвлөлийн хурлын албан тэмдэглэл, Гадаад харилцааны сайдын тодорхойлолт, өргөн мэдүүлсэн бичиг, анкет.
16. Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг өргөн мэдүүлэхдээ цэцийн ажил хэргийн зөвлөлгөөнөөр хэлэлцсэн албан тэмдэглэл, Цэцийн даргын тодорхойлолт, өргөн мэдүүлсэн бичиг, нэр дэвшигчийн анкет.
17. УИХ-д ажлаа тайлагнадаг төрийн төв байгууллагад ажиллагсдын хувьд хамт олны хурлын албан тэмдэглэл, байгууллагын даргын тодорхойлолт, өргөн мэдүүлсэг бичиг, анкет;
18. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, Улсын Ерөнхий прокурор, Хууль зүй, Батлан хамгаалахын сайд, Улсын аюулгүй байдлыг хангах газрын даргын өргөн мэдүүлсэн хүмүүсийн хувьд анкет, тодорхойлолт, өргөн мэдүүлсэн бичиг, тухайн байгууллагын зөвлөлийн хуралдааны албан тэмдэглэл, холбогдох шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн санал.
Тайлбар: Бүх шатны шүүх, прокурорын төв, орон нутгийн байгууллагад ажиллагсдын тухайд Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор өргөн мэдүүлнэ. Эдгээр ажиллагсдын тухайд энэ журмын 12-ын “а”, “б”, “в”-д заасан бичиг баримт, өргөн мэдүүлсэн бичиг болон тухайн байгууллагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн албан тэмдэглэл, холбогдох шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн саналыг бичгээр бүрдүүлнэ.
19. Тэтгэвэрт гараад аль нэг байгууллагад ажиллахгүй байгаа ахмадуудын тухайд ажиллаж байсан газар буюу мэргэжлийн харьяа байгууллагын тодорхойлолт, аймаг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргын өргөн мэдүүлсэн бичиг, анкет, Монголын ахмадын холбооны гүйцэтгэх хорооны тэргүүлэгчдийн хурлын албан тэмдэглэл, санал.
20. Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан ямар нэг албан тушаалтан, иргэнийг шагнахаар нэр дэвшүүлбэл Ерөнхийлөгчийн Тамгын газар хариуцаж тухайн хүнийг судалж, зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ.

Гурав. Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах асуудлыг шийдвэрлэх, гардуулах, мэдээлэх

  1. Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнахад Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргана.
    22. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар цол хүртээх, одон, медалиар шагнуулахаар өргөн мэдүүлсэн, холбогдох баримт бичгийн бүрдэлт, агуулгыг судлан, санал боловсруулж, шийдвэрийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулна.
    23. Монгол Улсын цолны тэмдэг, одон, медаль, дагалдах мөнгөний чекийг үнэмлэхийн хамт Ерөнхийлөгч төрийн ордонд болон орон нутагт ёслол төгөлдөр гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгавраар шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхийлөгчийн зөвлөх, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга гардуулж болно.
    24. Гадаадад суугаа Монгол Улсын болон гадаадын иргэний шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгавраар тухайн улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, консул гардуулж болно.
    25. Монгол Улсын цолны тэмдэг, одон, медаль, гардуулах ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, шагнагдагчийн холбогдох салбарын сайд, байгууллагын удирдлага оролцох ба аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга оролцож болно.
    26. Монгол Улсын цолны тэмдэг, одон, медалийг гардуулсан тухай албан тэмдэглэл /2 дугаар хавсралтаар/ үйлдэж Ерөнхийлөгчийн Тамгын газарт хадгална. Ерөнхийлөгчийн даалгавраар төрийн дээд шагналыг энэхүү журмын 23, 24 дүгээр зүйлээр эрх олгосон албан тушаалтан гардуулбал албан тэмдэглэлд гарын үсгээ зурж баталгаажуулан 1 сарын дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлнэ.
    27. Монгол Улсын цол хүртээсэн, одон, медалиар шагнасан, гардуулсан тухай хэвлэл, радио, телевизээр мэдээлнэ.

Дөрөв.Цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг нөхөн болон сольж олгох

28.Дараахь тохиолдолд шагналын эзэн, эсхүл түүний өв залгамжлагчид цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг нөхөн олгоно:

а/гал, үер, газар хөдлөлт, дайн, дайн бүхий байдал зэрэг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас үрэгдүүлсэн;

б/хулгайлах, булаах, дээрэмдэх зэрэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн улмаас алдсан.

29.Цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг гэмтээсэн тохиолдолд шагналын эзэн, эсхүл түүний өв залгамжлагчид гэмтсэн цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг хураан авч сольж олгоно.

30.Гээгдүүлсэн цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг нөхөж олгохгүй бөгөөд холбогдох тодорхойлолтыг гаргаж өгнө. Тодорхойлолтод шагнуулагчийн овог, нэр, регистрийн дугаар, шагнасан зарлигийн огноо, дугаарыг тусгана.

31.Цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг нөхөн болон сольж авахад дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

а/цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг үрэгдүүлсэн, алдсан нөхцөл шалтгааныг тодорхой бичсэн өргөдөл;

б/энэ журмын 28.а-д заасан шалтгааны улмаас үрэгдүүлсэн тохиолдолд харьяалах онцгой байдлын байгууллагын үйлдсэн актын албан ёсны хуулбар, энэ журмын 28.б-д заасан шалтгааны улмаас алдсан тохиолдолд харьяалах цагдаагийн байгууллагаас бүртгэж үйлдсэн актын албан ёсны хуулбар;

в/цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийн үнийг төлсөн банкны баримт;

г/цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг сольж авах бол гэмтсэн цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэх.

32.Цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг нөхөн болон сольж авахаар бүрдүүлсэн баримт бичгийг аймаг, нийслэлийн Засаг даргад ирүүлнэ.

33.Аймаг, нийслэлийн Засаг дарга ирүүлсэн өргөдлийг хуульд заасан хугацаанд хянан үзэж цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг нөхөн болон сольж олгох үндэслэлтэй гэж үзвэл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдааны шийдвэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлнэ. Ийнхүү ирүүлэхдээ өргөдлийг багцлан улиралд нэг удаа уламжилна.

34.Цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар нөхөн болон сольж олгох ба нөхөн болон сольж олгосон цолны тэмдэг, одон, медалийн дугаар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжийн огноо, дугаарыг тэмдэглэсэн үнэмлэхийн хавсралт хуудсыг дагалдуулан олгоно.

35.Гэмтээсэн цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг Ерөнхийлөгчийн Тамгын газар хураан авч акт үйлдэн устгалд оруулж актыг архивт холбогдох журмын дагуу хадгална.

36.Цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийн үнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга цолны тэмдэг, одон медаль бүтээх, үнэмлэх хэвлэх үнэд үндэслэн тогтоож Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсанд байршуулан олон нийтэд мэдээлнэ.”

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛАХААР ӨРГӨН
МЭДҮҮЛСЭН ХҮНИЙ АНКЕТ, ТОДОРХОЙЛОЛТ

 

                                           1.Овог

                                           2.Нэр:

                                           3.Төрсөн он

                                           4.Хүйс:

                                           5.Төрсөн аймаг, сум, хот:

6.Одоогийн харьяалал:

7.Нийгмийн байдал:

8.Регистр №

9.Боловсрол:

10.Ажилладаг салбар:

11.Мэргэжил:

  1. Урьд болон одоо ажиллаж байгаа газар:
№ Ажлын газрын нэр Хугацаа Эрхэлсэн ажил
1.      
2.      

13.Урьд нь шагнагдаж байсан шагналууд: /Монгол улсын цол, одон, медаль/

№ Шагналын нэр Хэдэн онд
   
  1. Шагнуулах үндэс:        
  2. Ямар шагналаар шагнуулах хамт олны санал:   
  3. Хамт олны саналын хувь:

 

 

 

 

 

Баруун –Урт сумын Засаг даргын Тамгын газрын шагналын материал хүлээн авах албан хаагчийн мэдээлэл

Овог нэр: Банди Болортуул

Е-мейл: bolortuul@sukhbaatar.gov.mn

Утас: 9978-8051

 

 

 

Related

ShareTweet
Previous Post

Баруун-Урт сумын 4-р цэцэрлэгийн өргөтгөл ажил дуусч нээлтээ хийлээ

Next Post

АРХИГҮЙ НИЙГЭМ – БИДНИЙ НҮДЭЭР уралдааныг ЕБС-ийн 9-12-р ангийн сурагчдын дунд зарлаж байна

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result
  • Trending
  • Comments
  • Latest

Баруун-Урт сумын танилцуулга

2020-01-02
БАРУУН-УРТ СУМЫН НАЙМДУГААР БАГИЙН МАЛЧИН Ц.ЭРДЭНЭБАЯРЫНХ “СУМЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ”-ӨӨР ШАЛГАРЛАА

БАРУУН-УРТ СУМЫН НАЙМДУГААР БАГИЙН МАЛЧИН Ц.ЭРДЭНЭБАЯРЫНХ “СУМЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ”-ӨӨР ШАЛГАРЛАА

2025-02-27

САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН И-БАЛАНС СИСТЕМ ШИНЭЧЛЭГДЛЭЭ.

2023-11-23
ГУРАВ, ЕС ДҮГЭЭР БАГУУД ИНХ-ЫН ДАРГА, БАГИЙН ДАРГАА СОНГОЛОО

ГУРАВ, ЕС ДҮГЭЭР БАГУУД ИНХ-ЫН ДАРГА, БАГИЙН ДАРГАА СОНГОЛОО

2025-02-05

‘Хүүхдийн хөгжилд багшийн оролцоо’ сургалт

0

БИДНИЙ СОНГОЛТ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

0

САНАМЖ

0

Спорт өрөлтийн тэмцээн боллоо.

0
VIII БАГИЙН 19 ӨРХӨД ТУС БҮР ХУРГАТАЙ ХОНЬ БЭЛЭГЛЭЛЭЭ

VIII БАГИЙН 19 ӨРХӨД ТУС БҮР ХУРГАТАЙ ХОНЬ БЭЛЭГЛЭЛЭЭ

2025-05-15
МОД ТАРИХ ЧИН ХҮСЭЛТЭЙ АЙЛ ӨРХ БҮРТ ТАВ ХҮРТЭЛХ МОДЫГ ҮНЭГҮЙ ОЛГОНО

МОД ТАРИХ ЧИН ХҮСЭЛТЭЙ АЙЛ ӨРХ БҮРТ ТАВ ХҮРТЭЛХ МОДЫГ ҮНЭГҮЙ ОЛГОНО

2025-05-13
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН СПОРТЫН ТЭМЦЭЭНД БАРУУН-УРТ СУМ БАГИЙН ДҮНГЭЭР ХОЁРДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН СПОРТЫН ТЭМЦЭЭНД БАРУУН-УРТ СУМ БАГИЙН ДҮНГЭЭР ХОЁРДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ

2025-05-12
БАРУУН-УРТ СУМ 2025 ОНД 80 МЯНГАН МОД ТАРИНА

БАРУУН-УРТ СУМ 2025 ОНД 80 МЯНГАН МОД ТАРИНА

2025-05-05

STAY CONNECTED

https://sukhbaatar.gov.mn/

Статистик

0282249
Өнөөдөр зочилсон : 139
Өчигдөр зочилсон : 362
Энэ сард : 3907
Энэ жил : 60590
Яг одоо : 1
Таны IP Address: 18.97.9.169
  • Хаяг Монгол Улс Баруун-Урт сум, 7-р баг Балдан-Осорын гудамж
  • Ажиллах цагийн хуваарь : Даваа - Баасан 08 00 - 17 00
  • Утас :(976)7051-1111
  • Email: baruunurt1957@gmail.com

БАЙРШИЛ

Санал хүсэлт

Баруун-Урт сумын Засаг Даргын Тамгын газар
© 2022 Бүх эрх хуулиар хамгаалагдсан

No Result
View All Result
  • 11 дүгээр цэцэрлэг
  • Baruun-Urt
  • Baruun-Urt sity
  • Home 1
  • Home 10
  • Home 2
  • Home 2
  • Home 3
  • Home 3
  • Home 4
  • Home 4
  • Home 5
  • Home 5
  • Home 6
  • Home Business
  • Home Crypto
  • Home Food
  • Home Health
  • Home Sports
  • Home Technology
  • Home Travel
  • ISO 9001:2015
  • Sample Page
  • Tabs
  • test
  • WP File download search
  • Албан тушаалын тодорхойлолт
  • АЛСЫН ХАРАА
  • Аравдугаар цэцэрлэг
  • АУДИТЫН ДҮГНЭЛТ
  • Баг
  • Баруун-Урт
  • Баруун-Урт сум
  • БАРУУН-УРТ СУМ /1-Р БАГ/ ТОГЛООМЫН ТАЛБАЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛ
  • БАРУУН-УРТ СУМЫН ТУХАЙ
  • БАТЛАГДСАН ТӨСӨВ
  • БАТЛАГДСАН ТӨСӨВ
  • БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
  • Гуравдугаар баг
  • Гуравдугаар цэцэрлэг
  • Долоодугаар баг
  • Долоодугаар цэцэрлэг
  • Дотоод хяналт
  • ДОТООД ХЯНАЛТ
  • Дөрөвдүгээр баг
  • Дөрөвдүгээр цэцэрлэг
  • ЕБ-ын гуравдугаар сургууль
  • ЕБ-ын дөрөвдүгээр сургууль
  • ЕБ-ын нэгдүгээр сургууль
  • ЕБ-ын хоёрдугаар сургууль
  • Ерөнхий боловсролын сургууль
  • ЁС ЗҮЙН ДЭД ХОРОО
  • Есдүгээр баг
  • Есдүгээр цэцэрлэг
  • ЗАСАГ ДАРГА
  • Засаг даргын захирамж
  • Зургаадугаар баг
  • Зургаадугаар цэцэрлэг
  • Ил тод
  • ИЛ ТОД БАЙДАЛ
  • Ил тодын сан
  • Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол
  • МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
  • Мэдээлэл
  • Наймдугаар баг
  • Наймдугаар цэцэрлэг
  • Нэгдүгээр баг
  • Нэгдүгээр цэцэрлэг
  • Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар
  • Өргөдөл гомдол
  • Өргөдөл, гомдлын мэдээ
  • Өргөдөл, гомдлын мэдээ
  • Өргөдөл, гомдлын мэдээ
  • Өрхийн эрүүл мэндийн төв
  • СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
  • СУЛ ОРОН ТОО
  • Сургуулийн өмнөх боловсролын байгууллага
  • Тавдугаар баг
  • Тавдугаар цэцэрлэг
  • ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА
  • Танилцуулга
  • ТАНИЛЦУУЛГА
  • ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА
  • ТӨЛӨВЛӨГӨӨ
  • Төлөвлөгөө 22
  • ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
  • ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ
  • Төсвийн төсөл
  • ТӨСВИЙН ТӨСӨЛ
  • ТӨСВИЙН ТӨСӨЛ
  • ТӨСВИЙН ТӨСӨЛ 3
  • ТӨСӨВ САНХҮҮ
  • Төсөвт Байгуулага
  • ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН ХЯНАЛТ
  • ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
  • УДИРДЛАГА
  • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ ЗОРИЛГО, ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
  • ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАРИМТ БИЧИГ
  • Үндсэн сайт
  • ХАРЬЯА ГАЗРУУД
  • Хоёрдугаар баг
  • Хоёрдугаар цэцэрлэг
  • ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
  • ХҮНИЙ НӨӨЦ
  • ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ
  • Цаг үеийн мэдээ
  • Чанарын бодлого
  • Чанарын бодлого
  • Чанарын зорилго
  • ШИЛЭН ДАНС
  • ЭРХЭМ ЗОРИЛГО

© 2022 https://baruun-urt.su.gov.mn/ - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан Баруун-Урт.