Ирээдүйд ажлын байрыг тамхины утаанаас ангид байлгах зорилготой “ Тамхины эсрэг хувьсгал 2 ” кампанит ажлын арга хэмжээнд Баруун-Урт сум нэгдлээ.
Тус арга хэмжээний нөлөөллийн уулзалтад Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэг мэдээлэл өгч үг хэлсэн юм.
Тус уулзалтын үеэр Баруун-Урт сумын төсөвт байгууллага болон ААН- байгууллагын төлөөлөл оролцож “ХОТ-ТАМХИГҮЙ АЖЛЫН БАЙР ДЭМЖИХ АМЛАЛТ”-ыг тунхаглан, тамхигүй хотын төлөө хамтран ажиллах амлалтад гарын үсэг зурж баталгаажууллаа.