Монгол улсад орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан багш, ажилчдыг шагнаж урамшууллаа. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр, аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа, Баруун-Урт сумын засаг дарга Ж.Жавхаатөгс Баруун-Урт сумын ЗДТГ-ын дарга Б.Сарангэрэл, ИТХ-ын нарийн бичгийн дарга Г.Батболд, БСУГ-ын дарга Л.Байгалмаа, МУ-ын Гавьяат багш Ш.Чулуунбор, МУ-ын Гавьяат багш Д.Сэнгэдорж, Ахмад багш С.Халтар болон холбогдох албаны хүмүүс гардууллаа. Засгийн газрын болон Аймгий ИТХ, Засаг даргын шагнал мөн Сумын ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр 9 багш, Сумын Засаг даргын “Баярын бичиг”-ээр 23 багш, сурган хүмүүжүүлэгч нар шагнагдлаа.