ISO 9001 стандарт гэдэг нь Чанарын удирдлагын тогтолцооны шаардлагыг тодорхойлох олон улсын стандарт юм.Тус стандартад үйлчилгээ үзүүлэх, ажлын чанарыг удирдах болон хянах тогтолцооны шаардлага үзүүлэлтийг заасан бөгөөд бүхэлдээ хэрэглэгч буюу үйлчлүүлэгчийн эрэлт, хэрэгцээг зөв зохистой хангахуулахад чиглэдэг.
Энэхүү стандартыг үйл ажиллагаанаас үл хамааран аль ч байгууллага нэвтрүүлэх боломжтой.Иймээс манай байгууллага үр дүнд суурилсан төрийн албыг бэхжүүлэх, иргэн төвтэй үйлчилгээг илүү сайжруулахын тулд энэхүү стандартыг нэвтрүүлж, сумын Засаг даргын А/199 дүгээр захирамжаар төслийн багийг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байгууллаа.
ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцооны сургалтыг Ошми групптэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд удирдлагын олон улсын тэргүүлэх зэргийн аудитор Ж.Алтангэрэл зөвлөхөөр ажиллаж байна.