2021 оны 08-р сарын 24 ны өдрөөс эхлэн үргэлжлэн орсон хур борооны улмаас нийтийн эзэмшлийн зам талбай эвдрэх, гэр хорооллын гудамж талбайд их хэмжээний ус тогтон, үерийн далан дагуу байршсан айл өрхийн хашаа, гэрт ус орж, нийтийн эзэмшлийн орон сууц, албан газар, аж ахуй нэгжүүдийн байгууллагын дээврээс ус гоожин, орцуудад ус хуримтлагдсан. Баруун-Урт сумын Онцгой комисс 8-р сарын 24-ны өдрийн 20:00 цагт шуурхай хуралдаж Сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу гамшгийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, гамшгийн дараах нөхөн, сэргээн босгох арга хэмжээг авч, мэргэжлийн ангийн аврах 3 бүлгийн 25 албан хаагчийг томилгоожуулж 2 автомашин, ус шахуургын 4 помп, бусад багаж хэрэгсэлтэйгээр 3 дуудлагад ажилласан. Мөн “Уртын гэгээ” ОНӨААТҮГазартай хамтран 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах ТАА-н орон сууцны 1,2,3-р байрны 6 орц, Одкон хотхоны 1орц 27б байрны 1 орц, 8-р цэцэрлэгийн орчинд их хэмжээгээр хуримтлагдсан усыг шавхах ажил хийгдэж байна.













Өнөөдөр зочилсон : 196
Өчигдөр зочилсон : 510
Энэ сард : 6642
Энэ жил : 103459
Яг одоо : 3