Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газар нь орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 30,0 төгрөгийн төсөвт өртөгтэй ногоон байгууламжийн ажлыг 3 багц болгон тендер зарласан. Тендер нийтийн эзэмшлийн талбайд мод бут тарих ажилд Шаргын модот цэцэрлэг ХХК 12,500.0 мянган төгрөг, нийтийн эзэмшлийн талбайд зүлэгжүүлэлт хийх ажилд Ойжуулалт хайлааст ХХК 9,963.6 мянган төгрөг, мод худалдан авах ажлын тендерт Ойжуулалт хайлааст 7,227.0 мянган төгрөгөөр тус тус шалгарч гэрээ байгуулсан. Тус ажлын гүйцэтгэлээр улиас 850, хайлаас 580, зүлэгний үр 40 кг нийлүүлэх мөн 1937 м.кв талбайд зүлэгжүүлэлт тарих ажлыг хийж гүйцэтгээд байна.