ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ
ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР
Баруун-Урт сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн А/128 дугаар захирамжийг үндэслэн дор дурдсан байршилд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг цахим хэлбэрээр зохион байгуулахаар зарлаж байна.
- Баруун-Урт сумын 8-р багийн нутаг “Хайлааст үүдэн” төмс хүнсний ногооны зориулалтаар 22 байршилд 55000 м² газрыг худалдах /Дуудлага худалдааны анхны үнэ 74800, дэнчингийн хэмжээ 7480 төгрөг, эзэмших хугацаа 15 жил/
- Оролцогч нь ГХБХБГ-т хүрэлцэн ирж хүсэлт бөглөх бөгөөд хүсэлтэд иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хавсаргана.
- Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг аймгийн төрийн сангийн 100120000941 дансанд, Дэнчин 7480 төгрөгийг Баруун-Урт сумын 100121355408 дансанд тус тус тушаах
- Дуудлага худалдаанд оролцогчдыг 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 00 минутаас эхлэн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 17цаг 00 минут хүртэл зөвхөн ажлын цагаар бүртгэнэ.
- Дуудлага худалдаа ГХБХБГазарт цахимаар зохион байгуулагдах ба 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг 00 минутад эхлэж мөн өдрийн 17 цаг 00 минутад дуусна.
- Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал өгсөн ялагч нь дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ хугацаанд нь ирүүлж, дэнчин болон улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн төлсөн, өөрийн мэдээллээ үнэн зөв гаргасан, дуудлага худалдааны дэг журмыг зөрчөөгүй байна.
- Мэдээлэл авах утас 91115790, 90851900 БАРУУН-УРТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР