“Монгол Улсын аварга малчин” хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэн болсон Баруун-Урт сумын 8-р багийн малчин Тогоочийн Төмөрмөнх, Гэргий Шагдарын Доржрагчаа нарт аймгийн Засаг дарга М.Идэрбат, Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ нар болон сум орон нутгийн удирдлагууд шагналыг гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.
1998 оноос мал маллаж 2000 онд анх гэр бүл болоход 100 гаруй толгой малтай өрх тусгаарлаж байжээ. Энэ жил хаваржилт сайхан болж 600 гаруй эх малаас төл хүлээн авчээ. Ажилч хичээнгүй аав, ээжийнхээ малч удмыг залгаж, хорь гаруй жил мал аж ахуйн салбарт ажиллаж өнөөдрийн энэ сайхан амжилтад хүрч байна. Тэрээр мал ажуйн уламжлалт арга ухаанаа орхигдуулахгүй байх, хашир малчдын цөлх ухаанаас залуу малчид суралцах хэрэгтэй гэдгийг “Улсын аварга” малчин онцолж байлаа.