Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд Сүхбаатар аймгийн яруу найрагчид зохиолчдынхоо бүтээлээс сэдэвлэсэн “ЖААХАН ШАРГЫН НУТАГ” монгол бичгийн цахим уралдааныг Баруун-Урт сумын ЗДТГазар ивээн тэтгэн хамтран зохион байгууллаа. Тус уралдаанд 39 байгууллагын 390 албан хаагч, 15 сургуулийн 225 сурагчийн хичээнгүй бичвэр, мэргэжлийн 46 багшийн хичээнгүй бичвэр, тайлан, 40 гаруй уран бүтээлчийн бүтээлээ ирүүлж оролцсон төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчдад талархал илэрхийлж, шагналыг гардуулан өглөө.
Эх хэл, бичиг соёлоо эрхэмлэн дээдэлж санаачилж ивээн тэтгэсэн “ТИТЭМ АРТ” галерей, үйл ажиллагааг дэмжин ажилласан аймгийн ЗДТГ, БСУГ шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан бүх хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Эх хэл бичиг минь үүрд мандан бадарч, эрдэм соёл мөнхөд түгэн дэлгэрэх болтугай.