Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй аж ахуйн нэгжүүдэд коронавирусын эсрэг авах арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хэсгийн төлөвлөгөө боловсруулан тамгын газрын нийт 32 албан хаагчийг 16 хэсэгт ажиллуулж, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд сумын Засаг даргын захирамж, Эрүүл мэндийн сайдын А/575 тоот тушаалаар батлагдсан Үйлдвэр, үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллахад баримтлах удирдамж”-ийн дагуу 25 заалтаар хяналт тавьж, зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Мөн тусгаарлан ажиглах байрны бэлтгэл бэлэн байдлыг хангуулах ажлаар тусгаарлах байруудаар явж, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис хамгаалах хэрэгслэлийн жагсаалтыг 30 зүйл заалтаар үзэж, хэрэгжүүлж ажиллах хугацаатай үүрэг чиглэл өгч хэрэгжилтийг ханган ажиллаж байна.