Баруун – Урт сумын 9-р багийн Иргэдийн Нийтийн хурал өнөөдөр боллоо. Хуралд 198 иргэн оролцсон бөгөөд иргэдийн халууныг үзэх, маск зүүлгэх, хүн хоорондын зай бариулах, заал, танхимд ариутгал хийх зэргээр халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж ажиллаж байна.
Тус хурлаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчид, багийн Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн.
Иргэдийн Нийтийн Хурлын даргаар Аюуш овогтой Нарантуяа, тэргүүлэгчдээр Д.Гантөмөр Ц. Гэрэлт-Од; Н. Урантуяа; А.Ганчимэг, Багийн засаг даргаар Галбадрах овогтой Ган-Оюу нар сонгогдлоо.