Суманд өрхийн үйлдвэрлэл хөгжүүлэх, иргэдийн орлого, ажлын байр нэмэгдүүлэх, сумын бизнес орчинг сайжруулах зорилгоор Сум хөгжүүлэх сангийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2021 оны 03 сарын 15-ний өдрөөс 26-ныг хүртэл Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газрын 2 давхарт 3 тоот өрөөнд хүлээн авна.
ТӨСЛИЙГ ДАРААХ ЧИГЛЭЛД АВНА.
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл
- Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
- Төмс хүнс ногооны үйлдвэрлэл
- Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээ хангах
- Барилгын материалын үйлдвэрлэл
- Гурил гуриалан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
- Нийтийн ахуйн үйлчилгээ /оёдол, гуталчин, модон болон төмөр эдлэл, стандартын шаардлага хангасан цаасан болон даавуун уутны үйлдвэрлэл/, бусад шинэ санал санаачилагыг дэмжинэ.
Сум хөгжүүлэх сангаас зээл хүсч буй иргэн, аж ахуй нэгж нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Тухайн суманд буюу байнга оршин суугч байна.
- Сум хөгжүүлэх, болон жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, бусад арилжааны банкинд хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөргүй, мөн зээлгүй байх
- Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай байх. /үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эх хувиар байх, /
- Жижиг, дунд үйлдвэр эрхлэх талаар зохих мэдлэг туршлагатай байх. / түүнийг нотлох бичиг баримт шаардлагатай./
- Хамтран зээлдэгч нь өөрийн хамаатан садан байх
Боловсруулах төсөл:
- Тухайн суманд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн давуу талд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох.
- Төслийн хүрэх үр дүн, зорилт тодорхой байх
- Гэрээний хугацаанд зээлийг эргэн төлөх боломжтой байх
- Төслийн зээлийн мөнгөн дүнд хүрэлцэхүйц барьцаа хөрөнгөтэй байх
- Төслийг хэрэгжүүлэх явцад учирч болох эрсдэлийг бодитой тодорхойлсон даван туулах арга замыг тусгасан байх
- Ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн байх төслийг хүлээн авна.
Хаяг: Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газар, өөрийн байр
Харилцах утас: 70518922, 89513139