Сумын Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын Ээлжит Бус 5-р хуралдаан нутгийн удирдлагын ордны хурлын танхимд болж байна. Хуралдаанд Сумын ИТХ-ын 33 төлөөлөгчөөс 24 нь хүрэлцэн ирж 85 хувь ирцтэйгээр хуралдаан эхэллээ.
Ээлжит бус 5-р хуралдааныг нээж ИТХ-ын дарга үг хэллээ. Сумын газар зохион байгуулалтын 2021оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай , “Хог хаягдлын хяналттай төвлөрсөн цэг, хог хаягдлыг нягтаршуулах , тээвэрлэх байгууламжийн болон дахивар нөөцийн цэг байгуулах” төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний товч танилцуулга Сум хөгжүүлэх сангийн тов тогтоох тухай дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж батлах юм.