Баруун-Урт сум

МЭНДЧИЛГЭЭ

  Наран мандах зүгт нутаг минь байдаг 

  Маргах юмгүй тэнд дулаахан байдаг

  Алтан дарь овоогоороо овоглосон нутгийн ахан дүүс азай буурлууд, иргэд ээ

  Та бүхнийхээ амар мэндийг айлтган мэндчилж байна.

  Сүхбаатар сайхан нутгийнхаа хөгжил, бүтээн байгуулалт, сайн сайхны төлөө ажиллах эрхэм үүрэг,      хариуцлагыг Сүхбаатарчууд, Улсын Их Хурлын хос гишүүн томилогдсон энэ мөчид эх орныхоо зүүн хязгаарт, унаган нутгийнхаа хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр тулгамдаж байгаа аливаа асуудлыг боломжит хувилбараар шийдвэрлэж, иргэдтэйгээ эргэх холбоотой хамтран ажиллахаа илэрхийлье.

         Сум, суурин газрууд, малчид маань 2023-2024 оны  өвлийг өнөтэй давах, аюулт цар тахлын эрсдэлийг иргэдтэйгээ хамтын зүтгэлээр бууруулах, төр, төсвийн байгууллагууд болон иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шуурхай шийдвэрлэх,2020-2024 оны хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх зэргээр цаг хугацааны болоод хөгжлийн шийдэл гарцаа хүлээж байгаа асуудлуудаа тэргүүн ээлжинд анхаарч Монгол Улсдаа хөгжлөөрөө манлайлах хүчирхэг аймгийн төлөө хамтран зүтгэцгээе.

БАРУУН-УРТ СУМЫН ЗАСАГ ДАРГА   Жамъянгийн ЖАВХААТӨГС