Баруун-Урт сумын иргэд эко автобусаар үйлчлүүлэхээр боллоо Баруун-Урт суманд 12 хүний багтаамжтай эко автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүллээ. 9-р багийн зүүн хойд хэсгийн 3,4-р тойрогт 07.00-09.00, 11.00-14.00, 16.00-18.00 цагийн хооронд үнэ төлбөргүй иргэдэд үйлчилж байна. Хүйтрээд ирэхээр гурван автобус тодорхой чиглэлийн дагуу төлбөртэй үйлчлэх юм. Манай аймгийн хувьд тус автобусыг нэвтрүүлж буй дөрөв дэх аймаг юм. Тус автобус нь хорт утаа гаргахгүй, нэг цэнэглээд 80-90 км зам туулдаг, 100 км-т 3000 төгрөгийн цахилгаан зарцуулдгаараа онцлог.












Өнөөдөр зочилсон : 189
Өчигдөр зочилсон : 378
Энэ сард : 8585
Энэ жил : 59982
Яг одоо : 7