Баруун-Урт сумын 4-р багийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, өрх толгойлсон ээжид Алагаа&Дэрэмээ&Нямка нар санаачлан өргөө цагаан гэр бэлэглэлээ.
Нийгмийн хариуцлагатай уран бүтээлч залуустай хамтран сумын Тамгын газар гэрээ барих газрын асуудлыг шийдвэрлэн өгсөн бол Ундрах супермаркет 200.000 төгрөгний хүнсний дэмжлэг үзүүлжээ.
Сайн үйлсийн аянд Баруун-Урт Ерөнхий боловсролын сургуулийн 2006 оны төгсөгч Дэрэмийн найзууд нэгдэн гэр барих ажилд тусаллаа.
Цаашид гэрийн доторх тохижилтод дэмжлэг үзүүлэх аяныг өрнүүлнэ гэдгээ залуучууд хэлж байсан юм.











Өнөөдөр зочилсон : 127
Өчигдөр зочилсон : 672
Энэ сард : 9154
Энэ жил : 27596
Яг одоо : 3