БАРУУН-УРТ СУМЫН 2 ДУГААР БАГ
Газар нутгийн байршил: Баруун-Урт сумын 2 дугаар баг нь сумын баруун хойд хэсэг байрладаг. Урд талаараа 1 дүгээр баг, хойд болон зүүн талаараа 3 дугаар багтай хиллэдэг. Нийт өрхийн 70 хувь нь орон сууцанд амьдардаг. Зочид буудал, хүнсний дэлгүүр, супермаркет, дугуй засварын үйл ажиллагаа эрхэлдэг 14 аж ахуй нэгжтэй.
Өрх, хүн ам: 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 580 өрх, 2017 хүн амтай байна. Үүнээс гэрт 123 өрх, байшин, орон сууцанд 457 өрх амьдарч байна. 2022 оны жилийн эцсийн мал тооллогоор 15007 мал тоологдсон. 2 аж ахуй нэгж байгууллага, 26 малчин өрх, 54 мал бүхий өрхтэй. Тэмээ-2, Адуу-1455, Үхэр-1576, Хонь-7686, Ямаа-4288 байна.
Багийн Иргэдийн Нийтийн Хурлын бүрэлдэхүүн: 2 дугаар багийн ИНХурал нь 2020 оноос 5 хүний бүрэлдэхүүнтэй, ИНХурлын даргалагч Ж.Батсуурь ажиллаж байна.
Багийн Засаг дарга, түүний ажлын алба: Засаг дарга Нэргүйн Шинэбаяр нь 1984 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, дээд боловсролтой, Нийгмийн ажилтан мэргэжилтэй. 2021 оны 4 сараас эхлэн 2 дугаар багийн засаг даргаар сонгогдон 4 дэхь жилдээ ажиллаж байна. Багийн зохион байгуулагч Энхболдын Уянга нь 1996 онд Мөнххаан суманд төрсөн. Дээд боловсролтой, Банкны эдийн засаг, нягтлан бодогч мэргэжилтэй. 2023 оны 9 дүгээр сараас эхлэн тухайн албан тушаалд ажиллаж байна. Б.Сүхчулуун хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байна.