БАРУУН-УРТ СУМЫН 5 БАГ
Газар нутгийн байршил: Баруун-Урт сумын зүүн хэсэгт байрладаг. Зүүн талаараа Баруун-Урт сумын 9 дүгээр баг, хойд талаараа Баруун-Урт сумын 6 дугаар баг, баруун талдаа Баруун-Урт сумын 7 дугаар багтай хил залгаа оршдог. Гэр хорооллын өрхүүд ихэвчлэн амьдардаг. Багийн нутаг дэвсгэрт Мал эмнэлэгийн газар, Мах боловсруулах чиглэлээр Түмэн цагаан ноос хоршоо, Өндөр хамар хоршоо, Сүхбаатар Мах маркет ХХК, Талын 5 өндөр ХХК тус тус үйл ажиллагаа явуулж байна. Мөн Аз, Чандмань дэлгэр ундрах, Гэгээ, Хан хөхий, Бадмаараг, Дөрвөлж, Булаг, Очир, Наран, Ганга, Баяндалай, Малчин дэлгүүр зэрэг 12 дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна.
Өрх, хүн ам: 2024 оны байдлаар 897 өрх, 3230 хүн ам тоологдсон. 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор 30384 мал тоологдсон,103 малчин өрхтэй. Үүнээс тэмээ 13, адуу 3620, үхэр 2821, хонь 14970, ямаа 8960 байна.
Багийн Иргэдийн Нийтийн Хурлын бүрэлдэхүүн: Баруун-Урт сумын 5 дугаар багийн ИНХурал нь 2024 оноос 5 хүний бүрэлдэхүүнтэй, ИНХурлын даргаар Х.Баатарсүх ажиллаж байна.
Багийн Засаг дарга, түүний ажлын алба: Багийн засаг дарга нь 1987 онд Баруун-Урт суманд төрсөн. Дээд боловсролтой. Англи хэлний багш мэргэжилтэй. 2014-2016 онд Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газарт зохион байгуулагчаар 2017 оноос одоог хүртэл Багийн засаг даргаар, 2020 оноос сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Төлөөлөгчөөр ажиллаж байна. Багийн зохион байгуулагч Нямсүрэн Дариймаа нь 2000 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, дээд боловсролтой, Математикийн багш мэргэжилтэй. 2023 оны 09 дүгээр сараас тухай албан тушаалд ажиллаж байна.
Your Content Goes Here