Байгуулагдсан он : 1957
Үйл ажиллагааны чиглэл: Төрийн байгууллага
Түүхэн хөгжил : Ардын Их хурлын тэргүүлэгчдийн 1957 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 115 дугаар зарлигаар аймгийн төвд 4 хоринтой хороо захиргааны нэгж байгуулагдсанаар бие даасан үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
1957 онд Баруун-Урт хороо захиргаа дарга, бичээч, галч, зарлага хийдэг 1 хүний бүрэлдэхүүнтэйгээр анхны даргаар Тогоочийн Цэнджав, нарийн бичгийн даргаар н.Шагдаржамцыг томилон ажиллуулж байжээ.
Засаг захиргааны нэгж бие даан ажиллах болсноор Баруун-Урт хотын 4 хоринтой хороо захиргааг Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1965 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 124 дүгээр зарлигаар Баруун-Урт хот гэж нэрлэн хотын Ардын депатутын хурал болгон эрх үүргийг нь өргөтгөсөн болно. Энэ бүтцээр 1992 он хүртэл ажилласан.
Удалгүй Засгийн газрын 1996 оны 264 дүгээр тогтоолоор хотын захирагчийн албыг татан буулгаж харин сумын Засаг дарга, Тамгын газрын харьяанд хотын захирагчийн гүйцэтгэх үүргийг хариуцсан орон тооны 2-3 ажилтан ажиллуулах болсон байна.
2022 оны байдлаар Тамгын газар нь дараах бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Үүнд:
- Удирдлага
- Захирагчийн алба
- Санхүүгийн алба
- Иргэдэд үйлчлэх төв
- Хөдөө аж ахуйн тасаг
- Нийгмийн бодлогын тасаг
- Зохион байгуулалт үйлчилгээний тасаг