Баруун-Урт сум

Нэгдүгээр цэцэрлэг

Нэгдүгээр цэцэрлэгийн танилцуулга  

Баруун-Урт сумын 1 дүгээр цэцэрлэг нь 1948 онд 2 гэрт 25-н хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар анх байгуулагдсан ба 1958 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ барилга баригдан 4 бүлэгт 100 хүүхэдтэй болж өргөжин Сүхбаатар аймгийн ууган цэцэрлэгүүдийн нэг  төдийгүй сум, аймгийн тэргүүний цэцэрлэг билээ.

Одоо үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг нь төсвийн хөрөнгөөр 1,9 тэр бум төгрөгөөр 2020 оны 12 дугаар сард  200 хүүхдийн хүчин чадалтай стандартын шинэ барилгад орж  8 бүлэгт хамран сургах тойргийн  278 хүүхэд хүлээн авч, 33 багш, ажилчидтайгаар үйл ажиллагаагаа  явуулж Сургуулийн Өмнөх Боловсролыг тасралтгүй  76 дахь жилдээ  олгож байна.

Тус цэцэрлэгийн бүтээлч багш хамт олон нь ажил үйлсээрээ шалгаран

1996 онд  Г.Энх-Оюун эрхлэгчтэй  “СУМЫН ТЭРГҮҮНИЙ ЦЭЦЭРЛЭГ”,

1997 онд Г.Энх-Оюун эрхлэгчтэй  “АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ ЦЭЦЭРЛЭГ”,

2003 оны ажлаараа аймгийн цэцэрлэгүүдийг манлайлан ажилласан.

Сүүлийн 7 жил дараалан багшийн ур чадварын тэмцээнд сум, аймагт тэргүүлэн улсад оролцохдоо 1994 онд тэргүүн байр, 1993, 1995, 1997, 1998, 2001 онуудад тусгай байрын шагналыг хүртэж байсан.

1990, 1993, 1994, 1995 онуудад багш, ажилчдын УРЛАГИЙН ҮЗЛЭГИЙН АВАРГА ХАМТ ОЛОН гэсэн цолыг хамгаалж, Хүүхдийн айзамт гимнастикийн болон “Бүжгийн тэмцээнүүдэд I байр эзэлсэн билээ.

Анхны эрхлэгчээр М.Адъяа,  анхны багшаар М.Ичинхорлоо нар ажиллаж байлаа.

Манай цэцэрлэгт Б.Түмэннаст, Я.Нарангэрэл, Г.Баясгалан, Л.Отгон, Д.Рина, О.Дуламрагчаа, Ц.Дарьзав, Д.Сэджав зэрэг үе үеийн  тэргүүний ахмадууд ажиллаж ирсэн.

Цэцэрлэгийн үе үеийн удирдлага, эрхлэгч нарыг дурдвал:

Д.Дүгиймаа, И.Эрдэнэчимэг, Уртнасан, Г.Дэнсмаа, Г.Баясгалан, Г.Энх-Оюун, Х.Цагаан, Ө.Цогзолсүрэн, Б.Эрдэнэцэцэг зэрэг хүмүүс байна.

Цэцэрлэгийн одоогийн эрхлэгч Ж.Чулуунцэцэг нь 2018 оны 09 сарын 1-нээс эхлэн ажиллаж байгаа юм.

БСУГазраас үнэлдэг ХШҮ-ээр 2019-2022  онуудад В үнэлгээтэй шалгагдсан ба 2023 онд 1-р байр эзэлсэн бахдам  амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай хамт олон “ХҮҮХДЭЭ ХӨГЖҮҮЛЬЕ” , “ХҮН БҮР ХӨГЖЬЕ”   зорилго дэвшүүлэн хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө эцэг эх, багш ажилчдынхаа хандив тусламж, төсвийн хөрөнгөнд тулгуурлан нөөц боломжоо бүрэн ашиглан зорилтоо биелүүлэхийн төлөө ээлтэй бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн, эрсдэлгүй орчин бүрдүүлэн ажиллаж байна.

Тус  шинэ цэцэрлэгийн барилга нь  2 давхар, 8 бүлэгтэй.

Бүлэг  тус бүр сургалтын танхим, хувцас солих, хүүхэд хүлээн авах, унтлагын өрөөтэй, урлагийн заал, бялдаржуулах заал, эрхлэгч, ня-бо, нярав, гал тогоо, агуулах, угаалгын өрөө, узель зэрэг нийт 45 өрөөтэй.

Бид хүүхдэд эрүүл ахуйн анхны дадал хэвшлийг зөв эзэмшүүлэн, авьяас чадварыг хөгжүүлж, сургуульд орох бэлтгэлийг улам сайн хангахад чиглэх болно.