Баруун-Урт сум

Нэгдүгээр баг

БАРУУН-УРТ СУМЫН 1 ДҮГЭЭР БАГ

Газар нутгийн байршил: 1 дүгээр баг нь Баруун-Урт сумын баруун хэсэгт байрладаг. Зүүн урд талаараа боловсрол хороолол 7 дүгээр баг, зүүн хойд талаараа Цагдаагийн газар, Цайрт орон сууц, Дарьганга зочид буудал 2 дугаар багтай хил залгаа оршдог.

Амгалан хороолол 227 өрх, Жавхлант жишиг хороолол, Канад хаус, Мандал хороолол, Ногоон хотхон, Цэлмэг хотхон, Дөрвөлж хотхон 60 айл, 24 айл гэх мэт байшин орон сууцанд  өрхүүд ихэвчлэн амьдардаг.

Багийн нутаг дэвсгэрт ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль,  338-р цэргийн анги, ДБЭХС, ТҮНТ, Улсын бүртгэл, ХХҮГ гэх мэт албан байгууллага байрладаг,  “Цэлмэг төгөл” ХХК, Тэмүүлэн ХХК, Найман гал шарга, Энжой, Нандин, Моми, Исгэрээ, Од, Гандөш 2, Оргил, Ауруг зэрэг аж ахуйн нэгж, 11-н хүнсний дэлгүүр  үйл ажиллагаа явуулж байна.

Өрх, хүн ам: 2023 оны жилийн эцсийн байдлаар 1195 өрх, 4094 хүн ам  тоологдсон. 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор 33314 мал тоологдсон, 48 малчин өрхтэй. Үүнээс тэмээ 12, адуу 5295, үхэр 4537, хонь 14617, ямаа 8869 байна.

Багийн Иргэдийн Нийтийн Хурлын бүрэлдэхүүн: 1 дүгээр багийн ИНХурал нь 2020 оноос 5 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөлтэй, ИНХурлын даргалагч Б.Батбаатар  ажиллаж байна.

Багийн Засаг дарга, түүний ажлын алба: Засаг дарга Батцагаан Ариунзаяа нь 1985 онд Баруун-Урт суманд төрсөн, дээд боловсролтой, Эрхзүйч, удирдлага мэргэжилтэй. 2020 оноос эхлэн 1 дүгээр багийн Засаг даргаар сонгогдон 4 дахь жилдээ ажиллаж байна. 2024 оноос Баруун-Урт  сумын ИТХурлын төлөөлөгч.

Багийн Зохион байгуулагч Пүрэвжавын Наранцацрал нь 1990 онд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, дээд боловсролтой,  Нийгмийн ажилтан мэргэжилтэй, 2023 оны 07 дугаар сараас эхлэн тухайн албан тушаалд ажиллаж байна.

Б.Сүхчулуун  нь хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байна.