Баруун-Урт сум

Наймдугаар баг

БАРУУН-УРТ СУМЫН 8 ДУГААР БАГ

Газар нутгийн байршил: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг нь  Сүхбаатар Аймгийн Халзан, Мөнх-Хаан, Уулбаян, Сүхбаатар сум, Асгат, Эрдэнэцагаан сумтай хил залгаа оршдог. Малчин өрхүүд ихэвчлэн амьдардаг. Малчин өрх нь уламжлалт мал аж ахуй эрхлэн, сүү цагаа идээ боловсруулан амьдарч байна.

Өрх, хүн ам: 2023 оны жилийн эцсийн байдлаар 918 өрх, 3212 хүн ам. 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор 217713 мал тоологдсон, 675 малчин өрхтэй. Үүнээс тэмээ 255, адуу 22266, үхэр 19873, хонь 115686, ямаа 59633 байна.

Багийн Иргэдийн Нийтийн Хурлын бүрэлдэхүүн: Баруун-Урт сумын 8 дугаар багийн ИНХурал нь 2021 оноос 5 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөлтэй, ИНХурлын даргалагч П.Сүхтогоо ажиллаж байна

Багийн Засаг дарга, түүний ажлын алба: Засаг дарга Ганхуягийн Мөнгөнбаяр нь 1990 онд Баруун-Урт суманд төрсөн, дээд боловсролтой, Эрхзүйч мэргэжилтэй. 2021 оноос эхлэн 8 дугаар багийн Засаг даргаар сонгогдон 4 дэхь жилдээ ажиллаж байна. Баруун-Урт  сумын ИТХурлын төлөөлөгч. Багийн Зохион байгуулагч Бат-Эрдэнэ Ариунтунгалаг нь 1995 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, дээд боловсролтой,  Экологи байгаль хамгаалал мэргэжилтэй, 2021 оны 09 дүгээр сараас эхлэн тухайн :албан тушаалд ажиллаж байна.