БАРУУН-УРТ СУМЫН 9 ДҮГЭЭР БАГ
Газар нутгийн байршил: Баруун-Урт сумын 9 дүгээр баг нь Сүхбаатар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Баг байгуулах, татан буулгах, нэгтгэх хилийн цэс өөрчлөх тухай” 02 дугаар тогтоолоор батлагдан байгуулагдаж байсан. Баруун-Урт сумын зүүн захын хэсэгт байрладаг бөгөөд баруун болон урд талаараа 5 дугаар баг, баруун хойд талаараа 6 дугаар багтай зэрэгцэн оршдог. Гэр хорооллын өрхүүд амьдардаг.
Багийн нутаг дэвсгэрт 10-н хүнсний дэлгүүр, 1 караоаке паб, 5 авто засвар, 2 дугуй засвар, 1 түүхий эд авах цэг үйл ажиллагаа явуулж байна
Өрх, хүн ам: 2023 оны жилийн эцсийн байдлаар 588 өрх, 2157 хүн ам тоологдсон. 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор 50 малчин өрх 38 мал бүхийн өрх нийт 88 малтай өрхийн 15802 мал тоологдсон. Үүнээс тэмээ 6, адуу 1456, үхэр 1179, хонь 7752, ямаа 5409 байна.
Нийтийн Хурлын бүрэлдэхүүн: 9 дүгээр багийн ИНХурал нь 2021 оноос 5 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөлтэй, ИНХурлын дарга А.Нарантуяа ажиллаж байна.
Багийн Засаг дарга, түүний ажлын алба: Багийн Засаг дарга Галбадрахын Ган-Оюу нь 1991 онд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, дээд боловсролтой. Нийгэм судлал, эрхзүйн багш мэргэжилтэй. 2021 онд багийн засаг даргаар сонгогдсон. 2020-2024 онд Баруун-Урт сумын ИТХ-ын төлөөлөгч, 2024 оноос аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
Багийн зохион байгуулагч Авирмэдийн Ганчимэг нь 1994 онд Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн, дээд боловсролтой. Эрх зүйч мэргэжилтэй. 2019 оноос эхлэн багийн ажлын албанд ажиллаж байна.