Ерөнхий Боловсролын хоёрдугаар сургуулийн танилцуулга
2013 оны 4 сарын 1-ний өдөр Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийн шийдвэрээр Баруун-урт сумын Тэмүүлэл цогцолбор сургуулийн бүтцийг шинэчлэн зохион байгуулж 2,3,4-р сургуулиудыг шинээр зохион байгуулсан.
2013-2014 оны хичээлийн жилд захирал С.Батчулуун, Сургалтын менежерээр З.Дэнсмаа, Ц.Мөнхцэцэг, Нийгмийн ажилтан М.Алтанцэцэг нарын удирдлагуудтай 77 багш ажилтантай 850 гаруй сурагчидтайгаар хичээлийн 1 байртайгаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Сургалтын менежерүүд
Бага анги
- Цэрмаагийн Мөнхцэцэг 2012-
Дунд, ахлах анги
- Загдаагийн Дэнсмаа 2013-2014
- Гомбын Алтанчимэг 2014-2015
- Ишпунцагийн Гэрэлт-Од 2015-2016
- Даваасүрэн Алдар 2015-
- Долгорын Ариунболд 2018-2019
- Чойжавын Адьяажав 2019-
Нийгмийн ажилтнууд
- Моломын Алтанцэцэг 2013-2015
- Баяраагийн Пүрэвбаатар 2015-2018
- Лхагвадоржийн Мөнгөнцэцэг 2018-2021
- Ганбаатарын Биндэръяачулуу 2021-
Өдгөө 2024-2025 оны хичээлийн жилд 44 бүлэгт 1340 суралцагчтай 107 багш ажилтантай хичээлийн 2 байртай хичээл сургалтын үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулж байна.
Энэ хугацаанд сургуулийн сургалтын бодлогоо шинэчилж, аймаг орон нутгийн онцлог (Халх, Дарьганга, Үзэмчин голлох)-оо бодолцож Монгол хүн төлөвшүүлэх, өвөг дээдсийн уламжлалт өв соёлоо өөртөө шингээсэн, эрдэм мэдлэг, чадвартай, ёс суртахуунтай иргэд бэлтгэх алсын хараагаа тодорхойлж сургуулийн онцлогоо илэрхийлсэн шинэлэг бүтэц зохион байгуулалтыг бий болгож асуудлын төвд хүүхдийг оруулж “Хүүхдэд ээлтэй- Бүгдэд нээлттэй” сургууль болох зорилт тавин ажиллаж байна.
2020 оноос Улаанбаатар хотын “Шинэ Монгол” сургуультай хамтран ажиллаж тус сургуулийн сүүлийн 20 жилд бий болгосон туршлага ноу-хаугаас суралцах, хувийн сургуулийн сургалтын менежментийг улсын сургуульд туршиж үзэх зэргээр хамтран ажиллаж олон арвин туршлага амжилтуудыг сүүлийн жилүүдэд үзүүлсээр ирлээ. Үүнээс дурдвал:
- ЭЕШ-аар 2019, 2023, 2024 онд аймагт Тэргүүн байр, 2018, 2021 онд 2-р байр, 2017,2020, 2022 онд 3-р байр
- Төрөлжсөн олимпиадаар 2023 онд 1-р байр, 2018, 2019, 2022, 2024 онд 3-р байр.
- Спорт урлагын үйл ажиллагааг тогтмолжуулж Хүүхэд нэг бүрийг хамруулах бодлого баримтлан нийтийг хамруулсан үйл ажиллагаа болгон хэвшүүлж байна
- ХГҮА амьдрах ухааны хөтөлбөрүүд 6-9-р ангиудын Чацаргана, Ургац хураалт, 10-р ангийн Төлчин сурагч, 11-р ангийн Сурагч цэрэг, 12-р ангийн Соёлын хөтөлбөр зэргийг тогтмолжуулан уламжлал болгон ажиллаж байна
- Мэндлэх хүндлэх соёлыг хүмүүжил төлөвшлийн үндсэн зорилт болгон сургууль даяар хэвшүүлж ажиллаж байна …..
- Багш нарын багийн ажиллагаа нь баг хамт олныг нэгтгэх хамтын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор
- Багш нараа чадавхжуулах чиглэлээр жил бүр зохион байгуулдаг “Шинэ санаа сайхан туршлага” аялалын хөтөлбөрүүд, туршлага солилцох түгээх Багийн үйл ажиллагаануудыг Зүүн бүс болон Улаанбаатар хотын сургуулиудад зохион байгуулдаг
- Багш ажилчдын нийгмийн асуудалд анхаарч:
-25 айлын орон сууц барьж орон сууцны дэмжлэг болгон зах зээлийн үнээс 30%-ийн хямдралтай үнээр 15 багш ажилтан орон сууцтай болсон
-Шинэ залуу багш, ажилчид нарыг дэмжиж багш ажилчдын байрыг мөн зах зээлийн үнээс 50% бага өртөгөөр түрээслэн ашиглуулж байна.