Баруун-Урт сум

ЕБ-ын гуравдугаар сургууль

Ерөнхий Боловсролын гуравдугаар сургуулийн танилцуулга

Тус сургууль нь Сүхбаатар аймгийн засаг даргын 2013 оны  А\160 тоот захирамжаар хуучнаар Тэмүүлэл цогцолбор сургуулийн хичээлийн 1, 2-р байранд  Баруун-Урт сумын 3 дугаар бүрэн дунд сургууль нэртэйгээр байгуулагдсан.

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, хүүхдэд ээлтэй эрүүл орчин нөхцөл, материаллаг баазыг бүрдүүлэх зорилгыг биелүүлэх ажлын хүрээнд

Сайн сургалтыг – Хүүхэд бүрт

Сайхан харилцааг-Хүн бүрт гэсэн зорилго дэвшүүлэн сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Нийт 53 албан хаагч, үүнээс захиргаа, удирдлагын  нэгжид 21, нийгмийн ажилтан 1, ахлах ангийн багш 22, бага ангийн багш 10-н хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн  ба ахлахын 10, багийн 10 анги, нийт 21 бүлэгт  нийт 689  хүүхэд суралцаж байсан.

Аймгийн засаг даргын шийдвэрээр захирлаар Чулуунборын Алтаннавч, захирлын тушаалаар сургалтын менежерээр Дугарболдын Ариунболд, Цэрэндоржийн Түмэндэмбэрэл нар томилогдон удирдлага, арга зүйгээр ханган ажилласан.

2018 оны 4-р сарын 01-ний өдрөөс эхлэн Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургууль болж нэршил өөрчлөгдсөн.

Үйл ажиллагааны чиглэл

Суурь болон бүрэн дунд боловсрол олгох үйл ажиллагаа

Бүтэц орон тоо

2024-2025 оны хичээлийн жилд захирлын 2024 оны Б/25 тоот тушаалаар бүтэц орон тоогоо батлан нийт 107 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Үүнд:

Сургалтын менежер-3

Нийгмийн ажилтан-2

Нягтлан бодогч-1

Эмч-1

Нярав-1

Архив, бичиг хэрэг-1

Номын санч-1

Хоол зүйч-1

Сэтгэл зүйч-1

Бага ангийн багш-22

Биеийн тамирын багш-4

Технологийн багш-4

Орос, англи хэлний багш-10

Физикийн багш-2

Химийн багш-2

Биологийн багш-3

Газар зүйн багш-1

Мэдээлэл технологийн багш-2

Математикийн багш-5

Түүх, нийгмийн ухааны багш-7

МХУЗ-ын багш-7

Хөгжмийн багш-2

Ахлах тогооч-1

Туслах тогооч-1

Цахилгаанчин-1

Сантехникч-1

Жижүүр-4

Үйлчлэгч-15

Сургуулийн захиргаа