БАРУУН-УРТ СУМЫН 7 ДУГААР БАГ
Газар нутгийн байршил: 7-р дугаар баг нь Баруун-Урт сумын төв хэсэгт байрладаг.
Урд тал: Монгол банкны хойгуур явсан 1-р тойргийн зам Баруун тал нь баруун 4-н замаас хойш 1-р тойргийн зам Хойд тал нь МҮСТ –ийн урд талаас ОБГ хүртэлх 1,2-р тойргын зам Зүүн тал нь ОБГ –ийн хойд талын 4-н замаас шагайтай тойрог хүртэлх 2-р тойргийн зам, шагайтай тойргоос Асгатын зам хүртэл хамаарагддаг ба нийт 83.6 га газрын эзэмшсэн Баруун-Урт сумын томоохон багийн нэг бөгөөд байшин орон сууц , хүн амын нятаршил ихтэй баг юмаа.Багийн нутаг дэвсгэрт ерөнхий боловсролын 1-р дүгээр сургууль,3-р дугаар сургууль Хүнсний дэлгүүр -25 түргэн хоолний газар -2 ресторан зоогийн газар -14 Худалдааны төв-3 ААН нэгж-120 ААН байгуулагууд үйл ажиллагаа явуулж байна.
Өрх, хүн ам: 2024 оны байдлаар 1014 өрх,3557 хүн ам оршин сууж байна. 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор 23417 тал тоологдсон 25 малчин өрхтэй.Үүнээс –Тэмээ-2 Адуу-4878 Үхэр-2572 Хонь-9693 Ямаа- 6272 тоологдсон байна.
Багийн Иргэдийн Нийтийн Хурлын бүрэлдэхүүн: Баруун-Урт сумын 7-р багийн ИНХурал нь 2024 оноос 6 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөлтэй, ИНХурлын даргалагч Д.Барцэцэг ажиллаж байна.
Багийн Засаг дарга, түүний ажлын алба: Багийн засаг дарга А.Галбадрах нь 1988 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. Дээд боловсролтой Гадаад хэлний багш мэргэжилтэй. 2024 оны 02сараас эхлэн тухайн албан тушаалд ажиллаж байна багийн Зохион байгуулагч Э.Наранчимэг нь 1983 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. Дээд боловсролтой нийгмийн ажилтан мэргэжилтэй. 2019 оны 11сараас эхлэн тухайн албан тушаалд ажиллаж байна.