Улсын бага хурлын 1943 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 8 дугаар тогтоолоор Д.Сүхбаатарын 50 жилийн ойг тохиолдуулан “Жавхлант шарга” аймгийг Сүхбаатар аймаг, “Жавхлант шарга” сумыг Сүхбаатар сум гэж нэрлэх болж аймгийн төвийг Баруун-Урт голын зүүн дэнжид суурьшуулж, Сүхбаатар суманд харьяалуулсанаар Баруун-Урт хотын тулгын чулуу анх тавигджээ.
Тэр үед Баруун-Урт сум нь 3000 гаруй хүн амтай, аймгийн яам, нам, Эвлэлийн хороо, Үйлдвэрчний зөвлөл, Нийгмийг аюулаас хамгаалах хороо, Хоршоодын холбоо, Харилцаа холбоо, хүн, мал эмнэлэг зэрэг албан байгууллагууд ажиллан эсгий гэрт үйл ажиллагаагаа явуулан, Хоршоодын холбооны дэлгүүрүүд нь цөөн тооны модон болон шавар байшинд ажиллаж байсан байна.
Ардын Их хурлын тэргүүлэгчдийн 1957 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 115 дугаар зарлигаар аймгийн төвд 4 хоринтой хороо захиргааны нэгж байгуулагдсанаар бие даасан үйл ажиллагаагаа эхэлж Худалдаа аж үйлдвэрийн холбоо, Барилга, Хүнсний үйлдвэр, Цахилгаан станц, Сонины хэвлэх үйлдвэр, Авто тээврийн бааз, Зочид буудал, Сургууль, Соѐл, Хууль хяналт, олон нийтийн байгууллага ажиллаж, аймгийнхаа хөгжил дэвшил, удирдлага зохион байгуулалтын цөм нь болж хөгжиж ирсэн.
1957 онд Баруун-Урт хороо захиргаа одоогийн Есөн эрдэнэ дэлгүүрийн зүүн талд байрлах аймгийн амны усны ганц цагаан худгийн баруун талд жижигхэн цагаан байшинд дарга, бичээч, галч, зарлага хийдэг 1 хүний бүрэлдэхүүнтэй байжээ. Анхны даргаар Тогоочийн Цэнджав, нарийн бичгийн даргаар н.Шагдаржамцыг томилон ажиллуулж байжээ.
Засаг захиргааны нэгж бие даан ажиллах болсноор Баруун-Урт хотын 4 хоринтой хороо захиргааг Ардын Их Хурлынын тэргүүлэгчдийн 1965 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 124 дүгээр зарлигаар Баруун-Урт хот гэж нэрлэн хотын Ардын депатутын хурал болгон эрх үүргийг нь өргөтгөсөн болно. Энэ бүтцээр 1992 он хүртэл ажиллажээ. 1965 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 13 тоот тогтоолоор Баруун-Урт хотын албан газруудыг хороодод хуваарилан дарга нарыг баталсан байна.
Ийнхүү 1965-1992 он хүртэл 27 жилийн хугацаанд Баруун-Урт хот хөгжил дэвшлийн шинэ шатанд шилжиж, хотын хүн амын тоо нэмэгдэж, үйлдвэр үйлчилгээний олон барилга баригдаж, орон сууцны шинэ хороолол шинээр баригдсан байна.
Хотын хөгжил өргөжин тэлсээр 1990 он гэхэд 10-н жилийн дунд сургууль 2, 8-н жилийн дунд сургууль 2, цэцэрлэг 2, ясли 2, нийтийн номын сан, музей, хөгжимт жүжгий театр зэрэг соѐл боловсролын байгууллагууд ажиллаж, бүх хүүхдийг 8-10 жилийн боловсролтой болгох зорилт тавин ажиллаж байсан бөгөөд, орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нэгдсэн эмнэлэгт нарийн мэргэжлийн эмч нар ажилласанаар халдварт өвчний гаралт эрс буурч, хотын хүн ам эрс өссөн байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 1992 онд батлагдсанаар Баруун-Урт хотын Засаг дарга, түүний ажлын алба буюу Засаг даргын Тамгын газар, 9-н багтайгаар үйл ажиллагаагаа явуулж төрийн шинэ тогтолцоонд шилжин орлоо.
1992 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор сумын удирдлагыг сумын Засаг даргаас гадна Засаг даргын орлогч бөгөөд санхүү тасгийн дарга, тамгын газрын дарга, сумын Тамгын газар нь санхүүгийн тасгийн ажилтнуудаас бүрдхээр , Багийн Засаг даргын ажлын албыг тоо бүртгэгч, татварын байцаагч, хүний болон малын эмчтэй байхаар тогтоожээ.
Шинэ тогтолцоогоор хуулийн дагуу Засаг даргаа сумын ИТХ-аас сонгогдож, аймгийн Засаг дарга баталгаажуулан, багийн Засаг дарга нар багийн ИНХ-аас сонгогдож тэднийг сумын Засаг дарга томилсноор мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, Монгол Улсын хууль, төрийн удирдах дээд байгууллагуудын тогтоол, шийдвэрийг биелүүлэх, нутаг дэвсгэр дээрээ удирдан зохион байгуулах үйл ажиллагааг явуулах болсон юм.
УИХ-аас 1993 онд баталсан “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай” хууль болон шинээр байгуулагдсан аймаг, сумын Засаг даргын Тамгын газар, хот, тосгодын захирагчийн ажлын албаны тухай 1994 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 128 дугаар тогтоолоор Баруун-Урт нь аймгийн зэрэглэлтэй хотын статустай болж сумын Засаг дарга хотын захирагчаар хавсран томилогдож, хотын захирагчийн ажлын алба байгуулагдсан бөгөөд уг алба нь оршин суугчдад нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэх, нийгэм соѐлын байгууллагын санхүүжилт, барилга, хот байгуулалтын асуудал , барилга байгууламжийн ашиглалт, эзэмшилтийн байдалд хяналт тавих ажлыг хариуцах болжээ.
Удалгүй Засгийн газрын 1996 оны 264 дүгээр тогтоолоор хотын захирагчийн албыг татан буулгаж харин сумын Засаг дарга, Тамгын газрын харьяанд хотын захирагчийн гүйцэтгэх үүргийг хариуцсан орон тооны 2-3 ажилтан ажиллуулах болсон байна.
Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газар 1957 оноос одоог хүртэл 14 дарга засаглалын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ирсэн байна.
Ардын депатутын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 49 дүгээр захирамжаар Багийн Засаг дарга нарыг томилж, сумын нийт өрхийг 8 багт харьяалуулсан байна.
Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилтийн эхэн үед Баруун-Урт сумын нийтийн орон сууцанд амьдардаг 500 гаруй өрх орон сууцаа үнэ төлбөргүйгээр хувьчлан авч, мөн 1000 гаруй өрх хувийн орон сууц барьж ашиглалтад оруулсаар байлаа.
Сумын хэмжээнд хувиараа эрхлэх ах ахуй, нөхөрлөл, хоршоо, компаний тоо нэмэгдэж, иргэд чөлөөт худалдаа эрхэлж сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулдаг болжээ.
Тус хотын боловсролын салбарт бүтцийн өөрчлөлт хийж МСҮТ, 10-н жилийн 4 сургууль, 9-н цэцэрлэгтэй болж үе үеийн сэхээтнүүдийг төрүүлэн гаргаж, Монгол Улсын Тэргүүний аймаг, сумаар удаа дараа шалгарсан, хөгжих ирээдүйтэй хотын тоонд зүй ѐсоор багтан хөгжиж байна.
Сумын Засаг даргын Тамгын газар нь хүлээсэн үүрэг зорилтоо амжилттай хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг улам боловсронгуй болгож, шинэчлэлийг гүнзгийрүүлж, төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүйгээр иргэдэд хүргэх, тэдний ашиг сонирхолыг хамгаалахад арга зүйн удирдлагаар ханган, хүн амын амгалан тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө боломж, бололцоогоо дайчлан ажиллаж байна.
Хөмрөгийн түүх, баримтын тодорхойлолт
Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газрын архив нь 1986 оноос эхлэн бие даан эмхлэн цэгцлэгдэж хотын АДХГЗ-ын нарийн бичгийн дарга Я.Даваацэрэн 1986-1994 он хүртэл, Я.Отгон 1994-2002 он хүртэл, М.Ганболор 2002 хүртэл тус тус ажиллаж байна.
Тус архив нь Засаг даргын Тамгын газрын бичиг баримтаар сан хөмрөгөө бүрдүүлж байдаг бөгөөд 2003, 2007, 2009 онуудад нүүлгэн шилжүүлэлт хийж аймгийн Статистикийнхэлтэст 2003, 2009 онуудад материалаа тушааж, 2003 оны 11 дүгээр сарын 12-нд 146 нэгж, 2009 онд 250 гаруй, 2013 онд 136 хадгалажийн нэгжүүдийг тус тус усттгалд оруулсан.
2000, 2004, 2009 онуудад болсон аймгийн болон улсын үзлэгт хамрагдаж байснаас 2004, 2009 оны Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын амжилттай дүн үзүүлж Хангалттай сайн гэсэн үнэлгээ авч, аймгийн Засаг даргын Тамгын газрын шагналуудаар шагнагдаж байна.
© 2022 https://baruun-urt.su.gov.mn/ - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан Баруун-Урт.