НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН 14150 М2 ТАЛБАЙД АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙГДСЭЭР БАЙНА

Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн Дөрвөлж хотхон, Цэлмэг хотхон , Залуус хотхон, Цагдаа 12 айл, Цайртын байр, Саруул хотхон, Тэжээлийн аж ахуйн байр, Усны Аж Ахуйн 8 айл, Эрчим 8 айл,  5-н шар байр Тэмүүлэл хотхон, Цагаан 24, Эмнэлэгийн 38 айл, Энхжин хороолол, Мэргэжил хяналтын 16, Баазын 8 айл    Даймонд хотхон  Цагдаагийн байр, Хаан банкны байр  Хүүхдийн больница зэрэг  орон сууцнуудын орц, гадна талбайд ариутгал халдваргүйтгэл хийлээ.

Ариутгал хийж байгаатай холбогдуулан иргэд та бүхэн гэрээсээ гарахгүй байх, ариутгал хийснээс хойш 2 цагийн дараа гэртээ агааржуулалт хийхийг зөвлөж байна.

Хүн бүр гэртээ байж, халдвар хамгаалалын дэглэмээ баримталж, халдвараас өөрөө өөрсдийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалъя.

 

Санал болгох мэдээ

Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газар  ISO 9001 чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлж эхэллээ

ISO 9001 стандарт гэдэг нь Чанарын удирдлагын тогтолцооны шаардлагыг тодорхойлох олон улсын стандарт юм.Тус стандартад …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *