ШИНЭ COVID-19 ВИРУСЭЭС ХАМТДАА УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

БНХАУ-д анхлан бүртгэгдэж дэлхийн 20 гаруй улсад нэн хурдацтай тархаж буй Шинэ Коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг олон улсад авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр дэгдэлтийн оргил үедээ явж байгаа гэж үзэж буй тус вирусээс улс орон бүр урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Дэгдэлтийн нэн эрсдэлтэй бүсэд хамрагдаж буй Монгол улсын хувьд ихээхэн анхаарал хандуулж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа юм.
Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу Шинэ коронавирусийн халдвараас хүн амыг хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах Сүхбаатар аймгийн засаг даргын 2020 оны 01 сарын 29-ний өдрийн А/36 тоот захирамж, Сумын Засаг даргын 2020 оны 01 сарын 31-ний өдрийн Ажил эрчимжүүлэх тухай 01 тоот албан даалгаваруудыг хэрэгжүүлэх, биелэлтийг хангах ажлын хүрээнд шинэ коронавирусийн халдвар дэгдэхээс урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах дархлааг дэмжих зорилгоор 2020.02.01-14-ны өдрүүдэд иргэдэд амны хаалт /нэг удаагийн/, витамин тарааж шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж, тараах материалыг хүргэж ажиллаа.
Иргэн бүр хариуцлагатайгаар амны хаалтаа тогтмол зүүж, гараа сайтар угааж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авч хэрэгжүүлэхийг уриалж байна.
БАРУУН-УРТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Санал болгох мэдээ

Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газар  ISO 9001 чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлж эхэллээ

ISO 9001 стандарт гэдэг нь Чанарын удирдлагын тогтолцооны шаардлагыг тодорхойлох олон улсын стандарт юм.Тус стандартад …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *