Tag Archives: Хот тохижилт

Бүх нийтийн цэвэрлэгээний зар

Аймаг, орон нутгийн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор “Иргэдийн ухамсар – Эрүүл хоггүй орчин’ уриалгын дор бүх нийтийн цэвэрлэгээг 05 сарын 04-ний өдрийн Бямба гарагт зохион байгуулах тул Аж ахуй нэгж байгууллагууд идэвхтэй хамрагдана уу.

Дэлгэрэнгүй... »

“ИРГЭДИЙН УХАМСАР – ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН’ аян

Хог хаягдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд иргэд олон нийтийн оролцоог хангах, хоггүй цэвэр орчинд амьдрах, зөв хандлагад уриалах зорилго бүхий “ИРГЭДИЙН УХАМСАР – ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН’ аяныг 04 сарын 17-ноос 06 сарын 17-ыг хүртэл хугацаанд эхлүүлээд байна. Аяныг аймгийн ЗДТГ, БОАЖГ, МХГ, Баруун-Урт сумын ЗДТГ, Сүхбаатар тохижилт-үйлчилгээ ОНӨААТҮГ, Буйр нуур мэнэнгийн …

Дэлгэрэнгүй... »

Хогийн цэгийг цэгцэлнэ

Баруун-Урт сумын зүүн хойд хэсэгт байрлах Таван эрдэнэ малтай хорооллын хогийн цэгийг цэгцлэх ажлыг уул уурхайн “Хун Ша И Жан” ХХК-тай хамтран нийгмийн хариуцлагыг сайжруулах ажлын хүрээнд тохижилтыг хийлгэхээр тохиролцон 2019 оны 04-р сарын 15-ны өдрөөс ажлыг эхлүүлэх шийдвэр гарлаа.

Дэлгэрэнгүй... »

Харилцан тохиролцов

Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулж буй 6-н бойны газар буюу Мал нядалгааны газруудын удирдлагуудтай уулзаж малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээс гарч байгаа хаягдлын цэгийг цэгцлэх, цаашид авах арга хэмжээний талаар уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үр дүнд 6 бойны газар, Баруун-Урт сумын ЗДТГ, Сүхбаатар тохижилт үйлчилгээний газрууд хамтран тусгайлан цэгийг тохижуулах …

Дэлгэрэнгүй... »

Хогийн сав хүлээлгэн өглөө

Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газрын захиалгаар Нийтийн эзэмшлийн орон сууцнуудад тавигдах нийт 150 ширхэг хогийн савыг “Гоулден сан рийч” ХХК нийлүүлж “Сүхбаатар тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-т  хүлээлгэн өглөө. Хогийн савыг нийт орон сууцны орцуудад байршуулах тул ашиглалтыг оршин суугч иргэд, тохижилт үйлчилгээний ажилчид хариуцан ажиллах юм байна.

Дэлгэрэнгүй... »