МАЛ ТООЛЛОГО ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

Улсын хэмжээнд жилийн эцсийн мал тооллого орон даяар өнөөдөр эхэлж байна. Энэ жилийн тооллого гурван жил тутамд нэг удаа явагддаг хашаа худгийн тооллого давхар хийгдэж байгаагаараа онцлог болж байна. Энэ оны жилийн эцсийн тооллогыг энэ сарын 7-17-нд орон даяар зохион байгуулж байна.
Тооллогын хугацаанд аймаг, сумын хяналтын тооллогын ажлын хэсгүүд мал тооллогын явц, малчид малаа тооллогод бэлэн байлгаж байгаа эсэх, ажлын хэсгүүд өрх нэг бүрийн малыг биечлэн тоолж бүртгэлжүүлж буй байдал болон тавиул, алдуул, отроор өөр аймаг сумын нутагт яваа малыг тооллогод орхигдуулахгүй байх зэрэг тооллогын багийн ажлын хариуцлагад хяналт тавин ажиллах юм.
Мал тооллогыг 1961 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг Үндэсний Статистик Хорооноос ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна. Энэ удаагийн тооллого 60 дахь жилийнх болж байна
Иймд малчид та бүхэн малаа бэлэн байлгаж тооллогодоо идэвхтэй хамрагдахыг хүсье.

Санал болгох мэдээ

Шилдэг баг шалгаруулах уралдаанд 2-р баг тэргүүн байр эзэллээ

Дэлхий дахинд ковид-19 цар тахал гарч Монгол улсын хэмжээнд хэд хэдэн удаагийн хорио цээрийн дэглэм …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *