Шилдэг баг шалгаруулах уралдаанд 2-р баг тэргүүн байр эзэллээ

Дэлхий дахинд ковид-19 цар тахал гарч Монгол улсын хэмжээнд хэд хэдэн удаагийн хорио цээрийн дэглэм тогтоож иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах ажлыг төрийн бүх шатны түвшинд авч хэрэгжүүлж ажлаад 2 жилийг үзэж байна. Энэ хугацаанд хуулийн байгууллагад ирдэг дуудлага мэдээлэл цаг үеийн байдлаас шалтгаалан буурч байсан ч хорио цээрийн дэглэм буурсантай холбогдуулан гэр бүл дэх хүчирхийлэл, ахуйн хүрээний архидан согтууралт эрс нэмэгдсэн байна.
Үүний эсрэг хариу арга хэмжээ авч Баруун-Урт сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Т.Ихбаяр, аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Гантулга нарын хамтран баталсан 1 сарын хугацаатай ажил эрчимжүүлэх “Шилдэг баг” уралдааныг зарлаж Шилдгүүдээ тодрууллаа. 1-р байранд 2-р баг 2-р байранд 9-р баг шалгарлаа. Тус уралдаанд баг хариуцсан Иргэдийн нийтийн хурлын дарга, Багийн Засаг дарга, хэсгийн ахлагч, Хэсгийн байцаагч цагдаа, олон нийтийн цагдаа хамтран 12 төрлийн ажил арга хэмжээг багтаа зохион байгуулж ажилласан байна. Ийнхүү хамтарч ажилласнаар баг хариуцан ажиллаж буй Төрийн албан хаагчдын хамтын ажиллагааг сайжруулах, гэмт хэрэг зөрчлийн гаралтыг бууруулах, иргэдэд хуулийн мэдлэг олгох, эрсдэлт цэгийг олж тогтоон хяналтанд авах, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг үр дүнд харагдаж байгааг онцолж байлаа.

Санал болгох мэдээ

МАЛ ТООЛЛОГО ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

Улсын хэмжээнд жилийн эцсийн мал тооллого орон даяар өнөөдөр эхэлж байна. Энэ жилийн тооллого гурван …

Leave a Reply

Your email address will not be published.