АРХИГҮЙ НИЙГЭМ – БИДНИЙ НҮДЭЭР уралдааныг ЕБС-ийн 9-12-р ангийн сурагчдын дунд зарлаж байна

Баруун-Урт сумын ард иргэдийг аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх , эрүүл аж төрөх зан заншил төлөвшүүлэх үйлд иргэд, олон нийтийг уриалж Баруун-Урт сумын Засаг дарга Тамгын газраас Зөв хэвшил – Зөв амьдрал хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.

Зорилго:  Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, архигүй нийгмийн төлөө иргэдийг уриалах, архины хор хөнөөлийг сурталчлан таниулах

Уралдааны сэдэв, тавигдах шалгуур

  1. Архигүй нийгэм – Бидний нүдээр гар зургийн уралдаан
  • Гар зургийн цаасны хэмжээ –А3
  • Сэдвийн хүрээнд өөрийн уран сэтгэмжээр зурсан байх
  • Бүтээлийн ард овог нэр, сургууль, утасны дугаар бичсэн байх
  1. Архигүй нийгэм –Бидний нүдээр эссэ
  • Сэдвийн агуулгыг бүрэн илэрхийлсэн байх
  • Хэл найруулга, бичлэгийн ур чадвар сайн байх
  • Үсгийн фонт Arial 12, мөр хоорондын зай 1.5, үгийн тоо 300-аас дээш үгтэй байх
  • Хугацаандаа бүтээлээ ирүүлсэн байх

Хамрах хүрээ: ЕБС-ийн 9-12 дугаар анги

Шагналын сан ангилал тус бүрээр:

Тэргүүн байр: Өргөмжлөл, 150 000 төгрөг – 1

Дэд  байр: Өргөмжлөл, 100 000 төгрөг -1

Гутгаар байр:  Өргөмжлөл, 70 000 төгрөг -1

Тусгай байр: Өргөмжлөл, 30 000 төгрөг -2

Бүтээлийг 2021 оны 12 дугаар сарын 05-ныг хүртэл Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газрын 8 номерийн өрөөнд хүлээн авна.

Холбогдох дугаар: 9978-8051, 9216-1818

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСЫН ЦОЛ ХҮРТЭЭХ, ОДОН, МЕДАЛИАР ШАГНАХ ЖУРАМ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигийн хавсралт МОНГОЛ УЛСЫН ЦОЛ ХҮРТЭЭХ, ОДОН, МЕДАЛИАР …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *