Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн 3.03 км авто замын нээлт өнөөдөр болж байна

Баруун –Урт хотын Нэгдүгээр баг , Цэргийн анги, Ахмадын амралт сувилал орчмын хэсэгчилсэн 3.03 км авто замын ажлыг хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа болж нээлтээ хийлээ. Авто замын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал болон аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Засаг дарга М.Идэрбат Баруун-Урт сумын Засаг дарга Ж.Жавхаатөгс мөн орон нутгийн удирдлагууд, төслийг гүйцэтгэсэн “Монгол зам групп” ХХК-ийн удирдлага, холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Бид бүхэн нутгаа гэсэн сэтгэлээр хамтран зүтгэж, орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө зүтгэл гарган ажиллаж байгаагийн нэг илрэл баталгаа нь өнөөдрийн замын нээлт юм.
Цаашилбал, ирэх 2022 оны улсын төсөвт Сүхбаатар аймагт нийт 77.3 тэрбум төгрөгийн асар том том бүтээн байгуулалтууд хийхээр төлөвлөн ажиллаж байна. Дээр нь ОНХС, уул уурхайн хариуцлагын гэрээтэй нийлээд ирэх жил 100 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг бид Сүхбаатар аймагтаа хийх гэж байна. Аймагт хийгдэж байгаа бүтээн байгуулалт бүрд сэтгэл гарган хамтран ажилладаг, дэмждэг бүх хүнд талархаж байгаагаа нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Ж. Батсуурь онцлон дурдаж байсан юм. Баруун-Урт хотын 5-р тойргийн замыг хугацаанаасаа өмнө барьж дуусгасан “Монгол зам” ХХК хамт олонд талархал илэрхийллээ

Санал болгох мэдээ

АРХИГҮЙ НИЙГЭМ – БИДНИЙ НҮДЭЭР уралдааныг ЕБС-ийн 9-12-р ангийн сурагчдын дунд зарлаж байна

Баруун-Урт сумын ард иргэдийг аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх , эрүүл аж төрөх зан …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *