Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газар  ISO 9001 чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлж эхэллээ

ISO 9001 стандарт гэдэг нь Чанарын удирдлагын тогтолцооны шаардлагыг тодорхойлох олон улсын стандарт юм.Тус стандартад үйлчилгээ үзүүлэх, ажлын чанарыг удирдах болон хянах тогтолцооны шаардлага үзүүлэлтийг заасан бөгөөд бүхэлдээ хэрэглэгч буюу үйлчлүүлэгчийн эрэлт, хэрэгцээг зөв зохистой хангахуулахад чиглэдэг.

Энэхүү стандартыг үйл ажиллагаанаас үл хамааран аль ч байгууллага нэвтрүүлэх боломжтой.Иймээс манай байгууллага үр дүнд суурилсан төрийн албыг бэхжүүлэх, иргэн төвтэй үйлчилгээг илүү сайжруулахын тулд энэхүү стандартыг нэвтрүүлж, сумын Засаг даргын А/199 дүгээр захирамжаар төслийн багийг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байгууллаа.

ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцооны сургалтыг Ошми групптэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд удирдлагын олон улсын тэргүүлэх зэргийн аудитор Ж.Алтангэрэл зөвлөхөөр ажиллаж байна.

 

 

Санал болгох мэдээ

Батлагдсан тохиолдолын ойрын хавьталуудын тогтоохоор тандалтын баг ажиллаж байна

Баруун –Урт сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 10 ны өдрийн А/200 тоот …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *